Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа | News.MN

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газар, “Оюутолгой” ХХК-тай гамшгаас хамгаалах, гамшгийн үед хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн уурхайн талбайд тохиолдож болзошгүй гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол тохиолдсон үед гамшигтай тэмцэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, төрийн бусад байгууллагын туслалцаа, дэмжлэгийг шуурхай авах, гамшигтай тэмцэх талаар сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцоно. Мөн мэргэжлийн анги, аврах багуудын үйл ажиллагааны журмыг хамтран боловсруулж хэрэгжүүлэх юм.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид, Оюу толгойн гүний уурхайн аврах багтай туршлага солилцох хөтөлбөрийн хүрээнд уурхайн гүнд цуврал сургалтыг зохион байгуулж, харилцан туршлага солилцож байна.

Мөн “Оюутолгой” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг юм. Тухайлбал, Оюутолгойн Гэнэтийн ослын багийн хамт олон өөрсдийн санаачилгаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид гал унтраах төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай зориулалтын “Хьюндай Портер” загварын автомашиныг хандивласан бол сайн дурын аврагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой “Аврагчдаа аваръя” ой, хээрийн гал түймрээс сэргийлэх төсөлд нэгдэж зориулалтын хувцас хэрэгсэл хандивлаж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж