"Бөхийн холбооны логог хуурамчаар үйлдсэн гэв"

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

"Бөхийн холбооны логог хуурамчаар үйлдсэн гэв"

"Бөхийн холбооны логог хуурамчаар үйлдсэн гэв"

Допингийн холбооноос Үндсэн их баяр наадмын тавын даваанаас хойш барилдсан бөхчүүдээс шинжилгээ авч, шинжилгээний хариу олон нийтийн анхаарал татаж, маргаан дагуулаад буй. Эдгээр бөхчүүдээс 15 нь допинг хэрэглээгүй гэдгээ мэдэгдсэн.  Харин энэ жилийн наадмын түрүүг авч, аварга цол хүртсэн Э.Оюунболд одоогоор бусад бөхчүүдийнхээ жишгээр тайлбар хийгээгүй байгаа. Түүнчлэн түүний цолыг хураах ёстой гэх мэт шаардлага бүхий мэдэгдэл  Л.Чинбат нарын тэргүүлдэг Монголын Үндэсний бөхийн холбооноос наймдугаар сарын 13-нд гаргасан. Гэвч энэ нь хуурамч байсан хэмээн өнөөдөр мөн тус холбооноос мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд,  Монгол Үндэсний бөхийн холбоо нь сошиал орчинд Facebook сүлжээнд "Монголын Үндэсний Бөхийн Холбоо-Монгол Бөхийн өргөө" гэсэн пэйж хуудсыг 2017 оны гуравдугаар сараас ажлуулж байгаа. Гэвч маргалдагч тал манай холбооны логог хуурамчаар хуулбарлан, ижил нэртэй пэйж хуудсыг 2019 оны наймдугаар сарын 11-ны өдөр үүсгэн, улмаар худал мэдээлэл түгээх болсон. Тиймээс худал мэдээлэл тараахгүй байхгүй байх, түүнийг түгээхгүй байхыг хүсч байна хэмээн тус холбооны дэд тэргүүн Ц.Магалжавын гарын үсэгтэй мэдэглийг гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж