2019-2020 оны хичээлийн шинэ жилийн анхны хонхны дуу цангинах, эрдмийн их баярын нээлт тун удахгүй болох гэж байна. Эцэг, эхчүүд энэ үеэс хүүхдүүдийнхээ дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн бэлтгэлийг базааж эхэлдэг. Улаанбаатар хотын 380 жилийн ойг угтан “Гранд эвэнт”, Нийслэлийн захирагчийн албаны дэмжлэгтэйгээр хичээлийн хэрэгслийн хамгийн том өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс энэ сарын 16-аас ирэх есдүгээр сарын 1-н хүртэл Сүхбаатарын талбай болон Цэрэндоржийн талбайд тус тус зохион байгуулахаар өнөөдөр /2019.08.16/ эхлүүллээ.
Тус худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид болох “Өүлэн минч”, “Шилмэл загвар”, “Торгон хийц”, “Бүтээлч үйлс”, “Батзүү” зэрэг компаниудын дүрэмт хувцас өнгө загвар, өргөн сонголттойгоор үйлдвэрийн үнээр борлуулагдаж байна. Хичээлийн хэрэгслийн хувьд эдэлгээ, чанараасаа шалтгаалан өөр өөр үнэтэй. Гэхдээ хичээлийн хэрэгслийн үнэ өмнө жилийнхээс 1000-2000 төгрөг, дүрэмт хувцас 3000-5000 төгрөгөөр тус, тус нэмэгдсэн байгаа хэмээн худалдаа эрхлэгчид хэллээ.
Э.БАГЛААЦЭЦЭГ
Холбоотой мэдээ