Оюутолгойн гүний уурхайн “Чандмань” захиргаа, үйлчилгээний төв ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Оюутолгойн гүний уурхайн “Чандмань” захиргаа, үйлчилгээний төв ашиглалтад орлоо

Оюутолгойн гүний уурхайн “Чандмань” захиргаа, үйлчилгээний төв ашиглалтад орлоо

Оюутолгойн уурхайн үйл ажиллагааны цөм болсон гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв 2019 оны наймдугаар сарын 13-ны өдөр нээгдлээ.

“Чандмань” төв нь гүний уурхайн бүх багуудын үйл ажиллагаа болон хөдөлгөөнт техникүүдийн аюулгүй ажиллагааг хангах зориулалтын өндөр технологиор тоноглогдсон удирдлагын өрөө, гүний уурхайчид маань хувцаслах, шүршүүрт орох болон хооллох, хуралдах танхимууд, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах зэргийг багтаасан 13,570 метр квадрат бүхий хоёр давхар бүтээн байгуулалт билээ.

Энэхүү төвийн хамгийн гол хэсэг болох уурхайн хяналтын өрөөг “Evans” удирдлагын системээр тоноглосон бөгөөд тус систем нь гүний уурхайн агаарын урсгал, халаалтын систем, цахилгаан ашиглалт болон үйл ажиллагааны явцыг бүрэн удирдлагаар хангах боломжтой систем юм.

“Чандмань” төвд олон улсад ашиглагдаж буй хамгийн дэвшилтэт технологи болох гүний уурхайн ажилтнуудын хяналтын пайз өлгөх ухаалаг самбарыг суурилуулсан. Тус системийг ашиглан гүний уурхайн ажилчдын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах, шаардлагатай сургалтуудад хамрагдсан эсэхийг мэдэх, гүний уурхайд орсон, гарсан цагийг харах, аюул ослын үед хоргодох байранд орсон ажилтнуудын тоог хянах, тэсэлгээний үед гарч болох аюул ослоос урьдчилан сэргийлэх давуу талууд бүхий цаг хугацаа, зардал хэмнэсэн технологийн тэргүүн шийдэл ажээ.

Энэхүү төвийн барилгыг хүртээмжтэй шийдэж өгсөн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй мэргэжилтнүүдийг уурхайн талбарт ажиллах боломжийг тэргэнцэртэй зорчих замууд, тусгай цахилгаан шат суурилуулж хангалаа. Уг бүтээн байгуулалтын ажлыг "Monnis International", “Moncon Construction”, “All engineering”, “IT Zone”, “Mec”, “Render Trade”, “Vertexmon”, “Tаван Орд”, “TC engineering”, “Metro express”, “DTU” болон “Best Fashion Elevator” зэрэг компанийн 800 гаруй монгол залуучууд хамтран бүтээлцсэн бөгөөд дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн байгууламжийг улсын комисс, уурхайн үйл ажиллагаанд ийнхүү амжилттай хүлээлгэн өгч байна.

“Чандмань” төвийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Монгол,” “Эрдэнэс Оюу Толгой” компанийн удирдлагууд болон аймаг, сумын удирдлагууд маань уурхайчид бидэнтэй хамт оролцлоо.

“Чандмань” захиргаа, үйлчилгээний төвийн талаарх баримт

  • “Чандмань” төв нь 13,570 метр квадрат бүхий хоёр давхар байгууламж бөгөөд уртаашаа 99 метр, өргөөшөө 96 метр хэмжээтэй.
  • Тус байгууламжид 1,236 тонн хийцийн ган, 9,469 метр куб бетон, 26,412 метр шугам хоолой, 19,017 метр агааржуулалтын шугам, 13,3796 метр квадрат кабель, 33,796 метр цахилгааны утас орсон.
  • “Чандмань” төвийн нэгдүгээр давхар 1,300 хүний багтаамжтай бөгөөд эрэгтэй гурван, эмэгтэй нэг шүршүүр, ариун цэврийн өрөөнүүд, 2,150 ширхэг хувцасны шүүгээ бүхий хувцас солих өрөө, хувцас угаалга, цэвэрлэгээний байгууламж, хувийн хамгаалах хэрэгслийн агуулах, 500 хүний багтаамжтай хоёр хурлын өрөө болон уурхай руу нэвтрэх цэгийн хяналтын хэсэгтэй.
  • Хоёрдугаар давхарт 377 хүний багтаамжтай оффисын хэсэг ба хурлын өрөөнүүд байрлах бөгөөд 90 хүний багтаамжтай хоолны өрөө байдаг.
  • “Чандмань” төвийн хамгийн чухал хэсэг буюу “Халаалт, агааржуулалтын системийн хяналтын өрөө”-г Герман Улсын технологийн томоохон компаниудын нэг болох “SIEMENS” компанийн байгууламжийн өөрийгөө зохицуулах ухаалаг систем, Турк Улсын “CARRIER” брэндийн агааржуулалт зохицуулалтын 20 төхөөрөмж, дулаан солилцооны гурван төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон. Тус байгууламжийн халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийг бүрэн дамжуулахад 19,017м орчим урт шугам хоолойг ашигласан бөгөөд тэдгээрийг Ханбогд сумын ханган нийлүүлэгч болох “DUCT ENGINEERING” компани нийлүүлсэн.
  • Шинэ байгууламж маань говийн эрдэсжилт өндөртэй усыг таван давхар шүүлтүүрээр шүүж, ундны усанд хэрэглэхэд тохиромжтой болгодог бөгөөд цагт 16куб метр усыг цэвэршүүлэх хүчин чадалтай.
  • Контемпорари чиглэлээр уран бүтээл туурвидаг Монгол Улсын мастер зураачдын нэг С.Заяасайхан “Чандмань” төвийн ханан дээр Монголд томд тооцогдох 16 метр урттай ханын зургийг зурсан.
  • “Чандмань” төвийн төсөл дээр нийт 833 хүн ажилласан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж