АНУ Грийнландыг худалдаж авахаар санаархаж байна | News.MN

АНУ Грийнландыг худалдаж авахаар санаархаж байна

АНУ Грийнландыг худалдаж авахаар санаархаж байна

АНУ Грийнландыг худалдаж авахаар санаархаж байна

Дэлхийн хамгийн том арал болох Грийнландыг худалдан авч, АНУ-д нэгтгэх санааг Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Сүүлийн үед их гүрнүүд хойд туйлын зүг анхаарлаа хандуулах болсон билээ. Тиймээс ч томоохон улс орнууд Грийнландыг геополитикийн өндөр ач холбогдолтой гэж харж байгаа юм. Тус аралд дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэгт орших АНУ-ын цэргийн бааз 1951 онд байгуулагдаж байсан билээ.

Нийт газар нутгийнх нь 85 хувь нь 3 км зузаан мөсөөр хучигдсан энэхүү арал нь дэлхийн нийт цэнгэг усны 10 хувийг дангаараа бүрдүүлдэг гэдэг. Одоогоор Данийн Вант Улсын өөртөө засах эрхтэй газар нутагт тооцогддог бөгөөд 56 мянга орчим хүн амтай. Орон нутгийн засаг захиргаа нь дотоод асуудлаа мэддэг бол гадаад харилцааг нь Дани улсын засгийн газар зохицуулдаг юм.

Өмнө нь дэлхийн хоёрдугаар дайны дараа 1946 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Харри Трумэн уг арлыг 100 сая ам.доллартай тэнцэх алтаар худалдаж авах санал тавьсан ч Дани улс татгалзаж байжээ. Одоогоор энэ асуудлаар Цагаан ордон ч, Данийн засгийн газар ч тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Эх сурвалж: GUARDIAN

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-16 103.229.123.123

МӨСИЙГ ГРИЙН ГЭДЭГ ЮМ УУ?

Avatar

Гэрэл 2019-08-16 202.126.89.108

Манай зарим газрыг түрээсээр авдаггүй юм байх даа,

Avatar

зочин 2019-08-16 202.9.43.83

Путин шиг булаагаад л авчихгүй дэ .

Avatar

Зочин 2019-08-16 180.149.112.27

АНУ л авах ёстой. Чадалтай улс авч байж хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл болно.

Avatar

Иргэн 2019-08-16 202.21.124.130

Үүсэхээсээ л бусдын газар нутгийг луйвардаж төр улс байгуулсан америк одоо болнош дээ. Орос улс авсан дээр !

Avatar

Зочин 2019-08-16 107.77.173.4

Орос ч ялгаагүй бусдын газар нутгийг булаан эзэлж,хүн ммыг нь хүчээр оросчилж байж л ийм том газар нутагтай болоо биз дээ…Зүгээр л сонирхуулчихад ОХУ-ын хүн амын 42% нь ариутгах татуургын байгууламжинд холбогдоогүй байр орон сууцанд амьдардаг…энгийнээр хэлвэл гадаа модон жорлонд бие засдаг гэсэн үг.Жорлонгийнхоо асуудлыг шийдчихэж чадахгүй хэвтэж дэлхий ертөнцийн хэрэгт хошуу дүрээд байдаг хачин л байна.

Avatar

Зочин 2019-08-16 49.0.212.238

Хятадууд авснаас АНУ авсан нь дээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж