Орландо Блум, Миранда Керр хуримлажээ

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Орландо Блум, Миранда Керр хуримлажээ

Тэдний хаана, хэзээ гэрлэснийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа ч  хосууд гурван жилийн өмнөөс дотно харьцаатай болж, өнгөрсөн зургаан сард сүй тавьсанаа зарлаж байсан юм. “ Бид хамт амьдраад удаагүй байгаа ч  хуримлах тухайгаа ярилцсан. Харин яг хэзээ гэдэг нь гэнэтийн бэлэг байх болно” гэж шинэхэн гэргий Миранда  The Sunday Times  сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.  Орландо, Миранда нар хоёулаа хуримын цуу  бүх дэлхийгээр тарахыг хүсээгүй аж. Учир нь тэдний сүй тавьсан тухай цуу яриа төсөөлж байснаас ч хурдан тарсан гэнэ.

Миранда жирэмсэн гэдгээ үгүйсгэсэн ч  эх болох сайхан өдөр хэзээ нэг өдөр ирж, Орландог сайн аав болно гэдэгт итгэдэг гэж ярьжээ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж