НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Алисжабана Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Алисжабана Монголд айлчилна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Алисжабана Монголд айлчилна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн  засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана Монгол Улсад 8 дугаар сарын 19-20-ны  өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга 9 жилийн дараа манай улсад айлчлах гэж байгаа бөгөөд тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам тээврийн дэд сайд Л.Халтар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нартай тус тус уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Мөн хатагтай А.Алисжабана Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцож, үг хэлнэ.

Хатагтай А.Алисжабана 2018 оны 9 дүгээр сард АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон, Индонези Улсын иргэн юм.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж