Монгол дээлээр гоёсон Солонгос хос

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Монгол дээлээр гоёсон Солонгос хос

Монгол дээлээр гоёсон Солонгос хос

Монгол улсыг анх удаа зорин ирсэн БНСУ-ын залуу хосын Монгол дахь хуримын зураг авалт нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Тэд анх удаа Монголд ирэх үеэрээ хөдөө тал нутагт монгол үндэсний хувцастай, морь унаж хуримын зургаа авахуулсан нь хүмүүсийн сонирхлыг эрхгүй татсан юм.

Тэд долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулсан олон улсын гүйлтийн тэмцээнд оролцоод нутаг буцсан гэнэ.  Залуу хос энэ үеэрээ монголын хөдөө тал нутгийн байгальд хуримын зургаа авахуулахыг хүсчээ. Тэдний хуримын зургийг монгол гэрэл зурагчин Г.Ганбилэг авч, аз жаргалтай мөчийг нь  хуваалцаж, хэзээ ч мартагдашгүй дурсамж болгон хадгалан үлдээжээ.

Залуу хос байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлж, Цонжинболдог цогцолбор, “13 дугаар зуун” амралтын газарт очиж, гурав хоногийн турш зургаа авахуулсан гэнэ.  Үзэсгэлэнт гэргий нь Монголд олон улсын гүйлтийн тэмцээнд оролцож, эх орондоо хорт хавдрын өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд хандив өгөх зорилготой ирсэн гэдгээ хэлсэн байна. Харин сүйт залуу гүйлт болон бодибилдингийн спортоор хичээллэдэг ажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХөөрхөнХөөрхөн
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж