“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл эхэллээ

“48 цаг-Монгол 2019” наадмын бүртгэл эхэллээ

Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой “48 цаг” кино наадмын бүртгэл эхэллээ. Уламжлал ёсоор ес дэх жилдээ зохиогдох тус наадам нь ирэх аравдугаар сарын 4-6-нд болох бөгөөд киночдын ур чадварыг шалгаж, залуу уран бүтээлчдийг тодруулах, тэдэнд олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгодог билээ.

48 цагийн дотор 4-7 минутын кино бүтээдэг тус наадмын бүртгэл ирэх аравдугаар сарын 3-н хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын, Роттердам хотноо болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож, дэлхийн 150 орны киночидтэй шилдгийн төлөө өрсөлдөх, Франц улсын Канн хотын олон улсын кино наадмын “Бэсрэг кино” буланд дэлгэцээр бүтээлээ гаргах эрхтэй болох юм байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж