Нью-Йорк хотын төвд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр бүхий “Trump Tower” цамхаг сүндэрлэдэг билээ.
Тэгвэл эрхэм Ерөнхийлөгчийн эзэмшлийн "Trump Tower" цамхаг байрладаг гудамжны нэрийг өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрэмжит болгох саналыг Лос Анжелес хотын оршин суугч Элизабет Роун байдлаар гаргажээ.
Тэрбээр өөрийн санаагаа “Би анх энэ санааг санамсаргүйгээр, зүгээр л хөгжилдөж байгаад хэлсэн. Трамп бусад хүмүүсийг үргэлж доромжилж, тохуурхдаг. Түүнд адилхан хариуг нь барихыг хүссэн юм” хэмээн тайлбарлажээ. Роуны уг санааг Нью-Йорк хотын 300 орчим мянган оршин суугч дэмжиж гарын үсэг зурсан байна. Одоо энэхүү санаачилга нь Нью-Йорк хотын дарга болон Хотын зөвлөлийн дэмжлэгийг хүлээж байгаа аж.
Угтаа бол АНУ-ын хотын гудамж талбайд нэр олгох журмын дагуу амьд сэрүүн хүний нэрээр нэрлэх хориотой, нэрлэхээр бол нас барснаас нь хоёр жилийн дараа л нэрлэдэг гэнэ. Харин америкчууд Обамаг хүндлээд энэ журмаа зөрчиж Лос Анжелес орох хурдны замын нэг хэсгийг түүний нэрэмжит болгожээ.
Эх сурвалж:ABC7NY.COM
Холбоотой мэдээ