Саймон Коуэллийн огцом өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Саймон Коуэллийн огцом өөрчлөлт

Саймон Коуэллийн огцом өөрчлөлт

Сүүлийн үед хүмүүс  "Авьяаслаг америкчууд" шоуны шүүгч Саймон Коуэллийг нэг л биш харагдаад байгаа талаар ярилцах болжээ.  Түүний нэг л биш харагдсан болсон шалтгаан нь ногоон (vegan) хоол. Ногоон хоолтон болсноор Саймон  20 фунт жин хассантай нь холбоотой аж.

Саймон энэ долоо хоногт "Access Hollywood"-д ярилцлага өгөхдөө эрүүл мэндээ бодож хоолны дэглэмээ өөрчилж, жингээ хассан тухайгаа ярьжээ. Тэрбээр өөрийгөө урд өмнөхөөсөө ч илүү сайн мэдэрч буй бөгөөд “Ухаан санаа саруул, ямар ч асуудалгүй би гайхалтай сайн байна. Тийм ч хэцүү байсангүй. Би одоо шар айраг ууж чадаж байна, би аз жаргалтай байна" гэж хэлсэн байна. Өдгөө 59 настай Саймон эрүүл мэндийн шалтгааны улмаас хоолны дэглэм барьж, жингээ хассан нь өөрт нь тун тааламжтай байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж