Кикбоксын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, сонирхогчдын боксын улсын дөрвөн удаагийн аварга, ОУХМ Борын Ганбаатар азтай бас одтой наадаж явааг спортын хүрээнийхэн ярьж байна. Тэрээр боксоос гадна үндэсний бөхөөр хичээллэдэг бөгөөд Сүхбаатар аймгийн наадамд барилдаж начин болжээ. Мөн хурдан морь сонирхож, багадаа уралдааны морь унаж өссөн тэрээр төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынхаа 90 жилийн ойн наадамд азарга уяж айрагдуулжээ.
Л.Хэрлэн