Залуучуудын ДАШТ-ээс гурван хүрэл хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Залуучуудын ДАШТ-ээс гурван хүрэл хүртлээ

Залуучуудын ДАШТ-ээс гурван хүрэл хүртлээ
Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж буй бөхийн чөлөөт барилдааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнд гарсан эхний өдрөө манай тамирчид гурван хүрэл медаль хүртлээ.

Тэмцээн энэ сарын 20-нд эхэлсэн боловч эхний хоёр өдөр сонгомол бөхийн барилдаан болсон учир манай тамирчдын хувьд өчигдрийн барилдаан эхнийх нь байлаа. Унгарыг зорьсон манай баг тамирчдын салхийг хагалж, өчигдөр Э.Нарангэрэл /44 кг/, Д.Отгонцэцэг /51 кг/, С.Батцэцэг /59 кг/, С.Пүрэвхүү /67 кг/ нар дэлхийн аваргын дэвжээнд зодоглосноос Э.Нарангэрэл, Д.Отгонцэцэг, С.Пүрэвхүү нар хүрэл медаль хүртсэн байна.

Эмэгтэйчүүдийн барилдааны хамгийн хөнгөн жин болох 44 кг-ын жинд өрсөлдсөн Э.Нарангэрэл медалийн төлөөх барилдаанд Румыны Октавия Илеана Добрескутай барилдаж, 4:2 харьцаатай ялсан бол 51 кг-ын жингийн төлөөлөгч Д.Отгонцэцэг Энэтхэгийн тамирчинг илт давуу буулган авснаар медалийн тавцанд гарчээ. Мөн 67 кг-д хүч сорьсон С.Пүрэвхүү хүрэл медалийн төлөө Узбекистаны бөхийг ялснаар хүрэл медаль энгэртээ зүүсэн байна.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 44, 51, 59 болон 67 кг-ын барилдаан болж, тус жинд өрсөлдсөн манай дөрвөн тамирчин бүгд хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон талаар бид мэдээлж байсан билээ. Харин харамсалтай нь, 59 кг-ын жинд зодоглосон С.Батцэцэг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Японы бөх Канако Муратад 11:7 харьцаатай ялагдсанаар медалийн тавцанд гарах боломжгүй болсон байна.

Харин өнөөдөр эмэгтэйчүүдийн 48, 55, 63 болон 72 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас Б.Даваасүрэн /48 кг/, Б.Номин-Эрдэнэ /55 кг/, Ш.Түмэнцэцэг /63 кг/, Б.Наранчимэг /72 кг/ нар өрсөлдөх юм.

С.Цэлмэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж