Руни: Багийнхаа гоол оруулах гол хүн болоход бэлэн

Хуучирсан мэдээ: 2015.07.21-нд нийтлэгдсэн

Руни: Багийнхаа гоол оруулах гол хүн болоход бэлэн

Луи Ван Гаал ирэх улиралд Уэйн Руниг төвийн довтлогчийн байрлалд тоглуулахаар болж буй ажээ. Төвийн хоёр ч хагас хамгаалагч авсан тул Руниг довтлогчоор нь тоглуулах боломж “Манчестер Юнайтед”-д гарч ирсэн юм.

rooney

“Өмнө нь ч би энэ талаар ярьж байсан, тоглолтоо хамгийн сайн гаргаж чадах байрлал бол төвийн довтлогч гэж. Төвийн довтлогчоор тоглосон хоёр улиралд би хувьдаа хамгийн олон гоолоо оруулсан. Тэгээд ч дасгалжуулагч бид хоёр энэ улиралд энэ байрлалд гарсан нь хамгийн зөв шийдвэр гэж үзэж байгаа.

Сайн тоглож, дасгалжуулагчийн итгэлийг алдахгүй гэж найдаж байна. Гэхдээ мэдээж би тодорхой хэмжээний дарамт мэдэрч байгаа л даа. Гэлээ гэхдээ ирэх улиралд 20-оос дээш гоол оруулна гэдэгтээ итгэлтэй байна. Би багийнхаа гоол оруулах гол хүн болох үүрэг хариуцлагыг үүрэхэд бэлэн” гэж Руни хэлжээ.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж