Ж.Батзандан гишүүн иргэдийг турхирчихаад дахиад зугтах уу? | News.MN

Ж.Батзандан гишүүн иргэдийг турхирчихаад дахиад зугтах уу?

Ж.Батзандан гишүүн иргэдийг турхирчихаад дахиад зугтах уу?

Ж.Батзандан гишүүн иргэдийг турхирчихаад дахиад зугтах уу?

ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн шүүхэд тав дахь  өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал эхлэхтэй зэрэгцэн тус аймагт төлбөрт жагсагчдыг олноор аваачиж, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгчдийг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад хийх, шүүгдэгчдийн биед халдах, хэл амаар доромжлох, гудамжаар явж байгаа жирийн иргэдтэй зөрчилдөх зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан. Эх сурвалжуудын өгүүлснээр, “УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хүмүүс” гэгдэх эдгээр төлбөрт жагсагчдын эрээ цээргүй үйлдэл улам даамжирч, иргэд хооронд талцал үүсгэж үе үе үймээн дэгдээсээр байна.

Харин гол зохион байгуулагчид, тодруулбал, тэднийг санхүүжүүлж байгаа хүмүүс “хөшиг”-ний цаана нуугдаж, гэмт үйлдлийг нь өөгшүүлж байгаа юм. Тэд зөвхөн Төв аймгийн шүүхийн гадаа ийнхүү үймээн самуун дэгдээгээд зогсохгүй олон нийтийн сүлжээгээр ард иргэдийг үймээн самуун, бослого тэмцэлд уриалж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ноцохоос өөр хийсэн ажилгүй, “С.Зоригийг хөнөөлгөсөн захиалагчийг удахгүй зарлана” гэж худал мэдэгдэл хийсэн Ж.Батзандан гишүүн тойргийнхоо ард иргэдийн аж амьдралд санаа тавьж, тулгамдсан асуудлуудыг нь шийдэхийн оронд хөлсний жагсагчидтай сүжирч, урьдын башир аргаа хэрэглэж байна.

Өөрөөр хэлбэл, тэрбээр 2008 оны долдугаар сарын 1-нд тухайн үеийн МАХН-ын байрны өмнө бас л “Шударга ёс” хэмээн орилж, жирийн иргэдийг турхирч, үймээн самуун дэгдээж, эцэст нь таван хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Гэвч энэ бүхэнд эрхэм гишүүн ямар ч хариуцлага хүлээгээгүй. Ардын хүүхдүүдийн амиар наадчихаад амиа хоохойлон зугтсаныг хүмүүс мартаагүй байна.

Ж.Батзандан гишүүн 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд буруутахаа мэдмэгц анд найз О.Магнайгаа хаяж, өөрөө АН-аас аврал гуйн очиж байсныг улс төрийн хүрээнийхэн ч сайн мэднэ. Харин одоо тэрбээр “амийг нь аварсан” АН болон “Ардчиллын туг” хэмээн магтаж явсан Ц.Элбэгдоржоосоо ч урвасан. “Нэг урвасан хүн хоёр дахиа ч урвана” гэдэг. Яг үүнтэй адил Ж.Батзандан гишүүн Төв аймагт Б.Хурц гэдэг хүнийг шившиглэж, шүүхийг муухай харагдуулах захиалгат тоглолтдоо хөлснийхнийг ашиглачихаад дахиад л зугтана. Магадгүй, Ц.Нямдорж сайдаас ч удахгүй урвах биз. Түүний сурсан арга бол зугтах, урвах юм. Яагаа вэ, 2008 оны сонгуульд ялагдчихаад саналын хайрцаг авч зугтаж байсан биз дээ, бас.

Д.ДАВАА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-16 182.160.2.191

Setgetsiin jinhene uwchtei n****

Avatar

зочин 2019-08-16 202.126.88.55

Батзандан яагаад Зоригийн хэрэгт ингэж их ач холбогдол егеед байнаа энэ их учиртай шуу их хуралд ороод юу ч хийсэнгуй Зоригийн хэргийг яарисаар байгаад хугацаа нь дууслаа еер хийх ажил энэ нехерт алгаа ! Сэтгэцийг нь ер нь нэг шалгуулах хэрэгтэй байхаа цоо эруул хун бишээ

Avatar

Зочин 2019-08-16 64.119.19.54

7 сарын 1-ний асуудлыг жинхэнэ зохион байгуулсан хэргийн эзэн бол Цахиагийн Элбэгдорж байсан. Дээр нь Буянгийн Жаргалсайхан, Батзандан, Магнай, Уянга, гээд тов тодорхой л бгаа шдээ. Сүүлд нь асуудал хяналтаас гарахад Элбэгдорж зугтаад алга болсон. Уянга Элбэгдорж утсаа авахаа байчихлаа гээд л хашгираад байсан. бичлэг нь бдаг шдээ.

Avatar

Зочин 2019-08-16 108.172.125.153

Batzandan shudarga yum shig yum yariad baidag bolovch hoiloiniih ni ongo uneheer huuramch sonsogdood baidag. 1 hun dotor 2 hun orshij baigaa met. Neg l itgel tordoggui. Hajuud ni Bold bol harijn unengeesee yaraid baigaa setgegdel toruuldeg. Gevch odoogoor hend ch itgehed hezuu. Hegdee l Batzandan neg l jujigchin hooloigoor yariad baidag ih sonin

Avatar

Зочин 2019-08-16 202.9.42.163

Тэр үеийн МАХН-ын байр руу Батзандан очоогүй. Харин дарваан Магнай хүмүүсийг уриалж очиж юу болгосныг ард түмэн мэднэ. Харин тэр энэ гэмт үйлдэлдээ ямар ч ял аваагүй. Түүнд ял завшуулсан нь Элбэгээгийн ажил. Бас АН-ын нөлөө бүхий нөхдийн ажил гэж боддог.Жирийн иргэн байсан бол аль эрт дууссан. Магнайг жагсагчидтай талбай дээр ирэхэд нь тэр үеийн УИХ-ын гишүүн байсан Ц.Элбэгдорж тосч уулзаад хамтдаа засгийн газрын ордныг тойрч гороолоод өөрөө үлдсэн. Магнай нь цааш явж намын байрыг шатаасан. Энэ

Avatar

Зочин 2019-08-16 202.9.42.163

Энэ сайт л ганцхан Элбэгдоржийг үхэн хатан хамгаалдаг. Элбэгээг ардчиллын туг гээд өргөмжилчихжээ. Энэ сайтын сэтгүүлч нэртэй хөлсний бичигчид Батзанданд үнэхээр харшилтай юм. Батзанданг ард түмэн мэднээ. Иргэдээ үнэн юм бичдэг сайтыг уншихыг уриалж байна. МАНАН-гийн сайт гэж хүмүүс ярьдаг нь үнэн байна.

Avatar

Иргэн 2019-08-16 103.57.92.57

БАТЗАНДАН 5 ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ТҮРҮҮЧИЙН ХЭРГИЙН ЯЛЫГ ЗАВШААД ЯВЖ БАЙГАА ШҮҮ. ТЭР ХЭРГИЙГ ХЭН ӨДӨӨН ТУРХИРЧ, ХЭН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ХЭН РЕЦИДИВ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ АВЧИРЧ ОРОЛЦУУЛСНЫГ АРД ТҮМЭН БҮГД ХАРСНЫГ БИТГИЙ МАРТААРАЙ!

Avatar

Зочин 2019-08-16 103.57.93.136

МАНАН -ЫН ЗАХИАЛГАТ БИЧЛЭГ Л БАЙНА. ЭБИ ХУЛГАЙЧЫН САЙТ ГЭДЭГ БАЙХАА

Avatar

Болд 2019-08-16 66.181.161.91

Туул голын дэргэд олон хайрганы карьер ажиллуулж,тэгээд хатан туулаа аварья гээд орилоод явдаг хундээ.дуу нар нь шувуун фабриийн хавийн газруудыг дамлаж зардаг.цаана нь хэн байх нь ойлгомжтой.алтанбулагийнхан бугд мэднэ.

Avatar

J. Erka 2019-08-16 202.179.26.38

Батзандангийн хүмүүс ил цагаан, харин Б.Хурц нарын баг хаалтны ард нуугдсэн харагдана лээ. Энэ хоёр их л ялгаатай юм. Манай Элбэгээ 2008 онд МАХН-ын байр одоо болно, одоо манайхыг шатаачих уу гэж уриалсан гэдэг онигоо яригддаг. Олны үг ортой. Манай цагдаагийн хэдэн банди нар "муу эр дайнд хөөрнө" гэгчээр тараад гудамжаар явж байсан хүмүүсийн араас хөөж буудсан шиг санагдах юм. Энэ явдал улс төрийн гэхээс хувь хүний болон нийт цагдаагийн алба хаагчийн ёс зүйн гүнзгий доройтсон байсны гэрч …

Avatar

ИРГЭН 2019-08-16 202.21.124.130

Өрсөлдөгч намын байрыг галдан шатааж, 5 хүний аминд хүрсэн гэмт хэргийн хариуцлагыг БАТЗАНДАНТАНГУУД хүлээх цаг ирнэ. Цагдаагийн зэвсэглэлд байхгүй суманд хүмүүс амиа алдсан хэргийг цагдаагийн хэдэн хурандаад тохохж хэлмэгдүүлээд өнгөрсөн тэр бохир улс төр олны шүүлтээс мултрахгүй. Тэр үед ХЭН ӨДӨӨН ТУРХИРЧ, ХЭН ГАЛДАН ШАТААЖ, ХЭНЧҮҮД ГОЛ РОЛЬД ТОГЛОСНЫГ АРД ТҮМЭН МАРТААГҮЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2019-08-16 103.87.255.66

Үнэн үнэн.батзандан бол зүгээр л чанга яригч

Avatar

Зочин 2019-08-16 139.5.217.106

2008. 07.01-ний балмад үйлдийн суурийг Элбэгээ, Сосорбарам нар тавьсан гэлцдэг ба харин Магнай тэргүүлэн, Батзандан даган баясаж. онц ноцтой байдлыг үүсгэж улмаар галдан шатаахад хүргэсэн тухай яриа дүгнэлт нь хамгийн бодитой нь ажээ

Avatar

Zochin 2019-08-16 202.9.44.66

1000 zahialj bicheed hen toohiin

Avatar

Зочин 2019-08-16 78.175.51.107

Галдан шатаагч хүнийг төрийн тшээгээр сонгодог моголын сонгогчдын боловсрол үнэхээр нимгэн байна даа, ийм л хүмүүс Монголыг сүйрүүлж байгааг мэддэг ч болоосой

Avatar

Зочин 2019-08-16 66.181.177.22

Zandan bandi ch nohoi doo

Avatar

Зочин 2019-08-16 202.131.245.243

Элбэгдоржийн нус цэг эмээ нь сайт сандраад бүр солиорчихож.

Avatar

z**l 2019-08-16 66.181.161.27

Kkkk zahialgatai gdg ni hargagdaj bn

Avatar

Зочин 2019-08-16 188.63.166.135

Naad muu Ospanii sheees , yanhaniii zulbadassiin umhiii hoshnogo ruu ni h**** shaaaj a l a h yostoi

Avatar

ззочин 2019-08-16 64.119.27.116

Энэ зурган дээр байгаа нөхөр нөгөө өмнөговийн уйлдаг эр мөн үү төлбөртэй уйллах болбуу сургалж өгөөч

Avatar

Зочин 2019-08-16 202.21.108.68

захиалгат бичээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж