Ж.Батзандан гишүүн иргэдийг турхирчихаад дахиад зугтах уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүн иргэдийг турхирчихаад дахиад зугтах уу?

Ж.Батзандан гишүүн иргэдийг турхирчихаад дахиад зугтах уу?

ТЕГ-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн шүүхэд тав дахь  өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал эхлэхтэй зэрэгцэн тус аймагт төлбөрт жагсагчдыг олноор аваачиж, шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгчдийг албан үүргээ гүйцэтгэхэд нь саад хийх, шүүгдэгчдийн биед халдах, хэл амаар доромжлох, гудамжаар явж байгаа жирийн иргэдтэй зөрчилдөх зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан. Эх сурвалжуудын өгүүлснээр, “УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хүмүүс” гэгдэх эдгээр төлбөрт жагсагчдын эрээ цээргүй үйлдэл улам даамжирч, иргэд хооронд талцал үүсгэж үе үе үймээн дэгдээсээр байна.

Харин гол зохион байгуулагчид, тодруулбал, тэднийг санхүүжүүлж байгаа хүмүүс “хөшиг”-ний цаана нуугдаж, гэмт үйлдлийг нь өөгшүүлж байгаа юм. Тэд зөвхөн Төв аймгийн шүүхийн гадаа ийнхүү үймээн самуун дэгдээгээд зогсохгүй олон нийтийн сүлжээгээр ард иргэдийг үймээн самуун, бослого тэмцэлд уриалж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ноцохоос өөр хийсэн ажилгүй, “С.Зоригийг хөнөөлгөсөн захиалагчийг удахгүй зарлана” гэж худал мэдэгдэл хийсэн Ж.Батзандан гишүүн тойргийнхоо ард иргэдийн аж амьдралд санаа тавьж, тулгамдсан асуудлуудыг нь шийдэхийн оронд хөлсний жагсагчидтай сүжирч, урьдын башир аргаа хэрэглэж байна.

Өөрөөр хэлбэл, тэрбээр 2008 оны долдугаар сарын 1-нд тухайн үеийн МАХН-ын байрны өмнө бас л “Шударга ёс” хэмээн орилж, жирийн иргэдийг турхирч, үймээн самуун дэгдээж, эцэст нь таван хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Гэвч энэ бүхэнд эрхэм гишүүн ямар ч хариуцлага хүлээгээгүй. Ардын хүүхдүүдийн амиар наадчихаад амиа хоохойлон зугтсаныг хүмүүс мартаагүй байна.

Ж.Батзандан гишүүн 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд буруутахаа мэдмэгц анд найз О.Магнайгаа хаяж, өөрөө АН-аас аврал гуйн очиж байсныг улс төрийн хүрээнийхэн ч сайн мэднэ. Харин одоо тэрбээр “амийг нь аварсан” АН болон “Ардчиллын туг” хэмээн магтаж явсан Ц.Элбэгдоржоосоо ч урвасан. “Нэг урвасан хүн хоёр дахиа ч урвана” гэдэг. Яг үүнтэй адил Ж.Батзандан гишүүн Төв аймагт Б.Хурц гэдэг хүнийг шившиглэж, шүүхийг муухай харагдуулах захиалгат тоглолтдоо хөлснийхнийг ашиглачихаад дахиад л зугтана. Магадгүй, Ц.Нямдорж сайдаас ч удахгүй урвах биз. Түүний сурсан арга бол зугтах, урвах юм. Яагаа вэ, 2008 оны сонгуульд ялагдчихаад саналын хайрцаг авч зугтаж байсан биз дээ, бас.

Д.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж