Баян-Өлгий аймагт шувууны бөөгнөрөл үүсч, нислэг хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт шувууны бөөгнөрөл үүсч, нислэг хойшилжээ

Баян-Өлгий аймагт шувууны бөөгнөрөл үүсч, нислэг хойшилжээ

Баян-Өлгий чиглэлийн орон нутгийн нислэг наймдугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд түр саатжээ. Учрыг тус аймгийн Нисэх буудлуудын удирдах газраас тодруулбал, “Баян Өлгий аймагт наймдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд “Хурбаан айт" шашны баярын өдрүүд тохиосон. Энэ өдрүүдэд нутгийн иргэд мал нядалж, баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Үүнтэй холбоотойгоор шувуудын тоо нэмэгдсэн учраас орон нутгийн нислэг үйлддэг авиа компани нислэг хийхэд эрсдэлтэй гэж үзэж, нислэгийг түр зогсоосон юм” гэдэг мэдээллийг өглөө.

Дэлхийн мусульманчуудын хоёр дахь том баяр болох "Хурбаан айт" баяр наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд тохиодог. Баян-Өлгий аймгийн мусульман шашин шүтдэг  иргэд уг баярыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймгийн нисэх буудал, агаарын хөлгийн хөөрөлт буултын чиг, нисэх буудлын гадна талд шувууны бөөгнөрөл үүсч, орон нутгийн нислэг тав хоног саатаж, өнөөдрөөс /2019.08.16/  хэвийн нислэг хийж байна гэдгийг албаныхан хэлсэн юм.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж