✅Үер усны үед хоол хүнсээ бохирдохоос сэргийлэх
✅Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
✅Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, мөн ганцааранг нь орхихгүй байх
✅Үер, усны аюулын сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
✅Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдрил, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
✅Үерийн аюултай бүс нутгаас нүүх
✅Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
✅Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх
✅Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
✅Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
✅Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинаар зорчих
✅Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ