"Дархадын хотгороос олдсон шар тос зул байх магадлалтай" | News.MN

"Дархадын хотгороос олдсон шар тос зул байх магадлалтай"

"Дархадын хотгороос олдсон шар тос зул байх магадлалтай"

"Дархадын хотгороос олдсон шар тос зул байх магадлалтай"

Дархадын хотгорын сав нутгаас 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдсон нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж байна. Энэ нь урьдчилсан байдлаар зул байх магадлалтай гэдгийг Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар өнөөдөр /2019.08.16/ танилцууллаа. Уг олдворыг өнөөдөр олон нийтэд танилцуулж буйтай холбоотой тус музей жуулчдын хөлд дарагдаад байна.

Дархадын хотгорын орчмоос ойролцоогоор 1000 орчим олдвор илрүүлсний 50 орчмыг нь Улаанбаатарт авчирчээ. Түүний 10 орчим хувийг нь өнөөдөр Монголын үндэсний музейд дэлгэсэн нь энэ юм. Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны  “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлж буй.  Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийд нээлт болохуйц монголын  эзэнт гүрний язгууртнуудад холбогдох олдворуудыг нээсэн нь олны анхаарлын төвд байна. Харамсалтай нь, түүх соёлын хосгүй үнэт олон дурсгал ашиг хонжоо харсан тонуулчдын гараар сүйтгэгдэж буйд олон нийт анхаарлаа хандуулж, хүн бүр соёлын өвөө хайрлах ухамсартай байж, хамгаалах асуудалд идэвхтэй оролцох ёстой гэдгийг ч бас сануулав. Монголын эзэнт гүрний үед холбогдох эдгээр ховор нандин олдворуудыг ирэх онд олны хүртээл болгох бөгөөд гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тосыг  -18 градуст тусгай хөргүүрт хадгалж байгаа аж. Хэрэв энэ олдворыг илрүүлэхэд багахан цаг хугацаа алдсан бол мөнх цэвдэг хайлж, уг олдвор устах аюултай байсан аж.

ВААРАНД ШАР ТОС, ӨРӨМТЭЙ МӨНХИЙН ЗУЛ БАДАМЛУУЛДАГ БАЙЖЭЭ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДАРГА, ДОКТОР Ж.БАЯРСАЙХАН:

-Та бүхэнд толилуулж буй эдгээр олдворуудыг судалгааны багийнхан  хээрийн лабораторид сэргээн засварласан нь энэ юм. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэгчээр дүүрэн шар тос, өрөм олсондоо их билэгшээж байна. Бид энэхүү олдворын дүр төрхийг нь алдагдуулахгүйн тулд мөс худалдан авч Улаанбаатар хүртэл тээвэрлэхээс өөр арга байгаагүй. Одоогоор зориулалтын хөргүүрт дөрвөн ваарыг хадгалж байна. Урьдчилсан байдлаар хоёр ваартай тос нь зул юм билээ. Зулын гол шиг бүдүүн гол гарч ирсэн. Вааранд шар тос, өрөмтэй мөнхийн зул бадамлуулдаг байсан юм болов уу гэсэн таамаг байна. Хоёр ваарын дээд хэсгээс малтахад зул болов уу гэсэн төсөөлөл бий. Гэхдээ вааруудын хүзүүг нь хуга цохиж, өргөн амсарт нь тос хийсэн байхыг үзвэл зул байх магадлал өндөр. Зул болон бурхны алтан дүрс, гомбо гэсэн бичигтэй хэд хэдэн торгоны тасархайнууд  олдсон нь язгууртнуудын дунд бурхны шашин, бөө мөргөл хүчтэй дэлгэрч байж гэсэн таамаг байна гэлээ.

 

МОНГОЛД ДЭД БҮТЭЦ ХӨГЖИЖ БАЙГАА Ч ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛС СҮЙТГЭГДЭЖ БАЙНА

АНУ-ЫН МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН ДОКТОР ЖУЛИА КЛАРК:

-Та бүхэнд энэхүү гайхамшигт олдворуудын мэдээллийг хуваалцаж буйдаа баяртай байна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд дэд бүтэц хөгжиж байгаа боловч түүх соёлын дурсгалт зүйлс их сүйтгэгдэж байна. Үүнд хүний хүчин зүйлсээс гадна дэлхийн дулаарлын улмаас мөнх цэвдгүүд хайлж буйн улмаас эрт үед хадгалагдсан түүх соёлын дурсгалт зүйлс устаж үгүй болох асуудал үүсч байгаа юм. Гэхдээ бид харанхуй үүлэн дор уг судалгааны ажлыг хийж, соёлын дурсгалт зүйлсийг авран хамгаалсандаа баяртай байна. Одоогоос 800 жилийн тэртээ Дархадын хотгорын бүс нутагт амьдарч байсан тав, зургаахан настай хүүхэд тэнгэрт хальж өөд болоход, түүнийг уламжлал ёсоор Монголын умард нутгийн нэгэн гайхамшигт үзэсгэлэнт газар оршуулсан нь өнөөдөр бидний үед хүрч ирээд байна. Харамсалтай нь, мөнх нойрсож буй эл хүүхдийн цогцсыг тонуулчид хөндөж, энд тэндгүй гарган шидэж хог шиг хаясан нь үнэхээр ой гутмаар байлаа. Энэ бол  бодоход их гунигтай түүх. Соёлын өвийг хайрлаж, хамгаалах ухамсар хүн бүрт чухал байна.

 

Зургийн тайлбар: Дархадын хотгороос олдсон 700-800 жилийн тэртээх олдворууд

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol 2019-08-16 202.126.88.196

Ordon toirson ertnii edleliin delguuruud bugd bulsh uhuuldag, tsagdaagiihan uursduu oroltsdog gej yaridag shuu, yu n 60 terbum heden zuun terbumaar yarigdah business,

Avatar

Зочин 2019-08-16 107.181.177.139

Ганц бөө ч биш буддын шашныг хослуулан шүтдэг байжээ.

Avatar

Зочин 2019-08-16 103.10.22.103

Муудсан юмуу муудаагүй хэвээрээ юм уу .Энэ өрөм тосоо яаж хэвээр нь хадгалах юм. Өрөм тосоо тийм мөнх хөлдүүд хадгалж байсан гэхэд нэг л үнэмшилгүй.Хадгалсан бол яах гэж хадгалсан яагаад авч чадалгүй орхисон гээд аасуудал байна. Эзлэн түрэмгийлэгчидээс нуусан байснаа авч чадалгүй өөрсадөө алагдсан юмуу

Avatar

Зочин 2019-08-16 108.172.125.153

Tuuh soeliin oviig suitgegchdiin gariig tasddag huulitoi baisan bol…

Avatar

Зочин 2019-08-16 108.172.125.153

EStoi Burhan min yamar gaihamshigtai um be? Hadaas ni hurtle altar hiisen iim gaihamshigtai tuuhtei udamtai ard tumen bid joohon uhaalag amidrah bolson baimaar yum. Ter uzveruudiig haraad zurh delschuhlee. Bushuuhan uzesgelen garanguut ochij uzne dee

Avatar

Bdb 2019-08-16 172.58.184.108

Eneiig l gaihamshig gehees oor yu gehev

Avatar

Зочин 2019-08-16 211.36.145.234

МОНГОЛ ОДОО АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР ДЭЭД ЗЭРГИЙН ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙГААГ АШИГЛАЖ ГАДНЫХАН ТЭР ДУНДАА ХЯТАДУУД ЦӨӨН ГАНЦ ХОЁРООРОО ЭНД ТЭНД УХАЖ ТОНООД ЯВАХГҮЙ ГЭХ ГАЗАРГҮЙ

Avatar

Иргэн 2019-08-16 202.21.116.78

Монголчууд шарилын тонуулч болтлоо зэрлэгшиж дээ

Avatar

irgen 2019-08-16 59.153.84.70

ene khee shimegleluud 800 jiliin umnuh zui arai bishee

Avatar

иргэн 2019-08-16 202.131.227.82

gadaadiin hun bidnii tuuh soyoliin unet uv dursgalt zuild sanaa ni zovj baihad bid denduu haihramjgui baina daa

Avatar

Зочин 2019-08-16 66.181.182.179

Ойн иргэд, чонос овгийнхон зул барьдаг байсан гэж шаахымаа. Дэнлүү л болгож ашигладаг байсан ыөйлгүйдээ. Бөө шүтлэгтэй овгууд дархадын хотгороор нутгалдаг байсан юм

Avatar

Зочин 2019-08-16 107.181.177.139

Тэр Умард зүгт буддын шашин дэлгэрчээ. Юун Чонос овог вэ. Дархадын хотгорт Буриад, Дука, Тува, Дархад ястан амьдарч байна. Бүгд бөөтэй байсан гэж ш****г таамаг өнгөрч Буддын шашин дэлгэрч байжээ.

Avatar

Зочин 2019-08-16 103.57.92.106

Битий ш** с** минь ойн иргэд, чонос овгийнхон гэж мэдэхгүй байж битий х**

Avatar

за битгий эргүүтээд бай 2019-08-16 167.71.56.222

ийм том сав зулын сав бол голдоо маш том голтой байгаа. тэгээд ч наадах чинь асаж дундарсан шинж огт алгаа

Avatar

Зочин 2019-08-16 122.201.20.194

ene iig haan heden tsagaas uzej boloh be?????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж