“Game of Thrones” цуврал киноны гол дүрийн баатар Дейнерис Таргариенийн үнэнч зөвлөгч Миссандейгийн дүрийг бүтээсэн Натали Эммануэль тус цуврал киноны төгсгөлийн талаар болон өөрийн дотны найз, жүжигчин Эмилиа Кларкийн талаарх сэтгэгдэлээ хуваалцжээ. Тэрбээр Луугийн ээжийг “дайчин” хэмээн тодорхойлсон бөгөөд киноны зураг авалтын туршид түүнтэй ойр дотно нөхөрлөж, түүнээс урам зориг авч байсан тухайгаа ярьжээ. Зураг авалтын үеэр Луугийн ээж буюу жүжигчин Эмилиа Кларк өнгөрсөн найман жилийн хугацаанд хоёр өөр аневризмын өсөлтийг зогсоох зорилгоор хоёр удаагийн мэс засалд оржээ. Аневризм гэдэг нь тархин дахь цусны судасны ханын дотор булчинт давхарга (интима)-ын нимгэрлийн үр дүнд судас эмгэгээр тэлэгдэхийг хэлдэг байна.
Эммануэль хэлэхдээ "Би Эмилиагаар маш их бахархдаг. Би түүнтэй хамт ажиллах үнэхээр дуртай, түүнээс суралцах зүйл их байдаг. Би түүний ажилдаа буцан ирж байгааг дуулаад “Хөөх чи үнэхээр галзуу юм, чи ажилдаа ороход бэлэн болж" гэж хэлснээ санадаг. Тэр үнэхээр дайчин эмэгтэй, өөрийгөө бүрэн дайчилж чадсан, ажил нь түүнд маш чухал” гэжээ.
“Game of Thrones” цуврал киноны төгсгөлд гарах Луугийн ээжийн гэнэтийн үхэл, Миссандейгийн толгойг харгисаар авч, гэнэт хоёр дүрийг салгасан нь түүний сэтгэлийг эмзэглүүлж, маш их цочирдуулсан ба тэрбээр киноны зохиолыг уншихдаа ийм хүлээлттэй байгаагүй гэдгээ ч хэлжээ. Гэсэн ч тэрбээр “Киноны төгсгөл үзэгчдэд маш их хүлээлт үүсгэсэн бөгөөд ингэж төгссөн нь түүний сэтгэлийг догдлуулж чадсан” гэжээ.
Э.УНДРАХ
Эх сурвалж: PEOPLE
Холбоотой мэдээ