"Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч үнэхээр ичгүүргүй хүн юм"

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

"Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч үнэхээр ичгүүргүй хүн юм"

"Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч үнэхээр ичгүүргүй хүн юм"

Хойд Солонгос өнөөдөр өглөө /2019.08.16/ нутгийн зүүн эргээс үл мэдэгдэх хоёр пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр пуужингуудыг Канвондо орчмоос Япон тэнгисийн зүг хөөргөсөн бөгөөд одоогоор Өмнөдийн тал нарийн мэдээллийг шалгаж байгаа гэнэ. Ийнхүү тус улс нь сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд нийт зургаан удаа пуужин харваад байгаа юм.

АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт үргэлжилж байгаа уг сургуулилалтыг дуусах хүртэл Хойд Солонгос пуужингийн туршилтуудаа үргэлжлүүлсээр байх магадлалтай гэж олон улсын ажиглагчид үзэж байна.

Мөн өчигдөр /2019.08.15/ Солонгосын хойгийг Японы колоничлолоос чөлөөлсний 74 жилийн ой тохиосон. Энэ үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин ард түмэндээ хандаж хэлсэн үг Хойд Солонгосын дургүйцлийг хүргэсэн байна.

Тэрбээр Хоёр Солонгосыг 2045 он гэхэд энхийн замаар нэгтгэх боломжтой тухай ярьсан бөгөөд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн хэлсэн энэ үгэнд зориулан Хойд Солонгос хариу барьжээ.

Хойд Солонгосын талын мэдэгдэлд “Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан байлдааны сургуулилалт үргэлжилж байгаа үед энхийн замаар нэгдэх тухай ярих утгагүй хэрэг юм. Энэ бол манай зэвсэгт хүчний дийлэнхийг 90 хоногийн дотор устгах төлөвлөгөөтэй байлдааны сургуулилалт. Тиймээс ийм үед манай талаас Өмнөдүүдтэй хэлэлцээрийн ширээнд суух боломжгүй. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч үнэхээр ичгүүргүй хүн юм” хэмээсэн байна.

Хойд Солонгосын энэ үйлдлийн дараа Өмнөд Солонгос эрх баригчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулахаар болжээ.

Эх сурвалж:BBC, KOREATIMES, YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж