Н.Түмэндэмбэрэлийг яг одоо шүүж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.21-нд нийтлэгдсэн

Н.Түмэндэмбэрэлийг яг одоо шүүж байна

Давж заалдах шатны шүүхэд яг одоо Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Анхан шатны шүүхээс Н.Түмэндэмбэрэлийг албан тушаалаа урвуулан ашиглаж тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж гурван жилийн хорих ял оноосон бол хуйвалдаж тоног төхөөрөмж нийлүүлсэн гэх “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болорт хоёр жилийн хорих ял, энэ хэрэгт хамсаатан гэгдэх н.Туулд мөн хоёр жилийн ял оноож, бусад таван шүүгдэгчийн гуравт нь тэнсэн харгалзах ял оноож, хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр Давж заалдах шатны шүүх хурал болж буй юм.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж