Нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлажээ | News.MN

Нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлажээ

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлажээ

Нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлажээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлаж, дууссан байна. Уг тасгийн  нээлт өнөөдөр /2019.08.16/ 10.00 цагт болж, үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болжээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн барилгыг анх 1977 онд байгуулжээ. Энэ тасагт хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг нь одоогоор 12 ортой үйл ажиллагаа явуулж байгаа ба долоон эмч, 21 сувилагч, дөрвөн туслах сувилагч, дөрвөн асрагч ажиллаж байна. Уг тасагт 2007 оноос хойш бүрэн хэмжээний их засвар хийгдээгүй бөгөөд энэ удаад дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлуудыг хоёр сарын хугацаанд бүрэн хийж дуусчээ.

Барилгын засварын ажлыг Эрүүл мэндийн яамнаас дэмжиж дулаан, цахилгаан, усан хангамжийн ажлыг “Жаргалан дулаан” компани хийж гүйцэтгэсэн байна. Бусад их засварын ажлыг “Алтан хийц” компани нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр хандив болгон хийж өгчээ. Үүнд, бүх цонх, хаалга сольж, хана таазны будаг, бүх өрөө коридорын гэрэлтүүлэг болон шалны хулдаасыг бүрэн шинэчилсэн ажлууд багтсан байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-16 103.26.192.43

Ашгүй дээ.
Сэтгэл байвал юу ч хийж болно доо. Амжилт хүсье…

Avatar

Зочин 2019-08-16 122.201.19.99

Ийм богино хугацаанд сайхан болгожээ Өмнөх удирдлагууд ичих нүүргүй л дээ

Avatar

чамайг дэмжигч 2019-08-16 72.53.117.233

Сайхан болжээ. Өмнөх удирдлагууд хусахаыг л бодсон болхоос бүтээхтйг хийсээгүй . Харин бид бүтэлч залуу гэдэг үүднээс хүлээн их ажлыг яаж хийхийг нь хүлээж байлаа. Санасандаа хийж чаддаг л юм байна. Чи чадна. Бусдын нүдыг бүлтийтэл бүтээж нулимсыг нь сад тавиулаа

Avatar

unshigch 2019-08-16 31.164.62.64

ta byhendee ulam ich amjilt Hysen erooe

Avatar

эмч 2019-08-16 192.82.66.172

Энэ үнэхээр сайхан ажил болжээ, Энэ эмнэлэгт 20 гаруй жил ажиллахдаа ийм богино хугацаанд маш чанартай засварийн ажил хийгдэж байсныг сайн санахгүй л байна. Эийг л дэмжлэгт удирдлага гэнэ байх хэмээн бодогдлоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж