Утаагүй шийдэл-Зөв гэр төсөл СХД-т хэрэгжиж байна | News.MN

Утаагүй шийдэл-Зөв гэр төсөл СХД-т хэрэгжиж байна

УЧРАЛ

Утаагүй шийдэл-Зөв гэр төсөл СХД-т хэрэгжиж байна

Утаагүй шийдэл-Зөв гэр төсөл СХД-т хэрэгжиж байна

Сонгинохайрхан дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий "ЗӨВ ГЭР" нийгмийн хариуцлагын төсөл 2018 оноос хэрэгжиж байна. УИХ-ын гишүүн Н.Учрал, АНУ-ын Бригим Янгийн их сургууль, Дезерет ОУ-ын байгууллагын хамтарсан "Зөв гэр" нийгмийн хариуцлагын төсөл СХД-ийн 23 дугаар хороонд хэрэгжиж байгаа юм.

Төслийн эхний шат буюу энэ оны 3-р сард 1 айлд шинэ загварын гэр сууц барьж, 3 айлд гэрийн дулаалга хийж хүлээлгэн өгсөн билээ. Харин төслийн хоёрдугаар шатанд СХД-ийн 23-р хороонд 10 гэр сууц барих, 150 гэр дулаалах ажил гүйцэтгэж байна. Өнөөдөр гэр дулаалгын технологийг олон нийтэд нээлттэй танилцуулахаас гадна төсөлд хамрагдаж гэр сууцтай болсон эхний ээлжийн айлууд түлхүүрээ гардан авлаа.

Гэр дулаалгын технологийн хувьд гэрийн дээвэр болон хананд агаарын орон зай бүхий дулаан тусгаарлагч байрлуулан; гэрийн шалыг дулаан тусгаарлагч болон уур тусгаарлагч материалууд ашиглан агаарын орон зай үүсгэн дулаалахаас гадна нүүрс шатаадаг зуухны оронд маш бага цахилгаан зарцуулах керамик халаагуурыг төсөлд хамрагдсан айл өрх бүрт бэлэглэж байгаа юм. Монгол гэрийг ийнхүү дулаалснаар тухайн гэрийг дулаан байлгахад шаардагдах эрчим хүчний зарцуулалт нь 7 квт-аас 1.3 квт болж буурах юм.

Төслийн 3 дахь шат буюу 2020 онд 10,000 хүртэлх айл өрхийн гэрийн дулаалга хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-08-16 202.9.42.11

Нүүдлийн иргэншилийн гэрийг суурин иргэншилийн гэр загвартай байшин болгож дулааны алдагдалыг буурулж тав тохьтой амьдарч яагаад болохгүй гэж. Маш зөв шийдэл байна.

Avatar

irgen 2019-08-16 202.55.191.130

agaarjuulalt yah ym boldo chiignees bolj asuudal ih garnada, mongol geriin hamgiin gol chanar shuude

Avatar

Зочин 2019-08-16 202.21.100.210

ЖДУ-ийн том төлөөлөгч 2020 оны уих-Н СОНГУУЛИЙГ СЭРҮҮН ЗҮҮДЛЭЖ БАЙНА

Avatar

Зочин 2019-08-16 203.91.115.43

Энэ чинь гэр биш байшин болчихожээ. Аргаа барсан тэнэг шийдэл шоу байна даа. Галын аюултай галын дөл өөдөө л болох байх. Ингэж эргүүтэж байхаар түүхий нүүрсээ оруулаад утаагүй зуухаа хэрэглээч ээ

Avatar

Зочин 2019-08-16 202.9.42.187

Хоёр үгтэй онигоо – Утаагүй гэр. Гэр л юм чинь гал түлж л таараа_ Гал түлбэл утаа гарч л таараа. Хүн амын нягтрал ихтэй хотоос гэр хорооллыг шахан зайлуулж байж л утааны асуудал шийдэгдэнэ. Гэр хороолол бол утаа үйлдвэрдэг ч аварга том үйлдвэр л гэсэн үг. Утаа үйлдвэрлэгчээс салах цорын ганц арга зам бол устгаж үгүй хийх. Гэр хороолол гээч XIII зууны юм чинь XXI зуунд таарч тохирохгүй болчихоод байхад заавал тааруулах гэж зүтгээд байх юм. Энэ Учрал хөөрөө тэр "зөв гэр"-тээ амьдрбал таарна.

Avatar

Зочин 2019-08-16 103.14.38.242

Өмнөх сэтгэгдлүүдийг уншаад инээд хүрдээ. Юм хийхээр шоу энэ тэрээ гэхийн, хийхгүй болохоор хийсэнгүй гэхийн. Ийм хандлагатай олон хүн байгаа учраас хийсэн нэгнээ байнга гоочилж байдаг муухай хандлагатай учраас өөрөө ч өөдөлдөггүй үр удам нь ч өөдлөхгүй улс орон нь ч дээрдэхгүй байгаам. Бага багаар айлуудыг дулаалаад маш сайхан ажил байна. Агаарын бохирдол буурнаа. Сэтгэлтэй зүтгэлтэй хүмүүс энэ мэтчилэн туу хэлүүлсээр хийгээд л байгаа

Avatar

Монгол 2019-08-16 66.181.169.116

Учрал гуай дахин сонгогдох санаатай юу? Одоо цаг дээр тоглохгүйгээр 2020 гэх мэт ирээдүй цаг дээр тоглож амьтныг хууран мэхлэх гэж байгаа нь илт байна ш дээ…

Avatar

Зочин 2019-08-16 66.181.169.116

Зөв зүйтэй санаачлага шиг боловч 150-160 гэр хамрагдаж буй нь инээдтэй юм биш үү? Тоглоом, наргиа, шоу төдий болохоос УБ-ын утааг багасгахад ямар ч нөлөөгүй юм байна ш дээ. Далайцтай, том арга хэмжээ авах хэрэгтэй ш дээ…

Avatar

zochin 2019-08-16 202.179.24.242

dachij ich churliin gischuun boloch geed monch ich jujiglech umdaa ene gar. Ichmeer umaa

Avatar

Зочин 2019-08-16 49.0.212.238

МАН-ын жидүүчин Тимоны сонгуулийн ээлжит шоу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж