"Airbus A321" онгоц ослын буулт хийж, бэртэгсдийн тоо 76-д хүрчээ | News.MN

"Airbus A321" онгоц ослын буулт хийж, бэртэгсдийн тоо 76-д хүрчээ

"Airbus A321" онгоц ослын буулт хийж, бэртэгсдийн тоо 76-д хүрчээ

"Airbus A321" онгоц ослын буулт хийж, бэртэгсдийн тоо 76-д хүрчээ

Крымын Симферополь руу хөөрсөн, агаарын тээврийн “Урал Эйрланс” компанийн “Airbus A321” зорчигч тээврийн онгоц Жуковскийн нисэх онгоцны буудлын ойролцоо ослын буулт хийжээ. Орон нутгийн Онцгой байдлын албанаас мэдээлж буйгаар, онгоц нисэх буудлын хөөрөх зурвасаас нэг км-ийн зайд орших Рыбаки тосгоны ойролцоох эрдэнэшишийн талбайд газардсан байна. Онгоцны бүх зорчигчийг нүүлгэн шилжүүлжээ.

Тус онгоцоор 226 зорчигч зорчиж явсны дотор 41 хүүхэд байсан аж. Онгоц цахлай шувуудтай мөргөлдсөний улмаас хөдөлгүүр нь эвдэрч, дугуйгаа дэлгэж амжилгүй газардсан байна.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн пүрэв гаригт “Зорчигчид бүгд эсэн мэнд газардсан бөгөөд 23 хүн, тэдгээрийн дотор таван хүүхэд хөнгөн бэртэж, эмнэлгийн тусламж авсан” гэж мэдээлсэн байна.

Агаарын тээврийн компаний Гүйцэтгэх захирал Сергей Скуратов “Нисгэгч нар мэргэжлийн ур чадвар гаргаж, ноцтой ослоос сэргийлж чадсан” гэж хэлжээ.

Баасан гаригийн байдлаар, онгоц ослын буулт хийх үеэр бэртэж гэмтсэн хүний тоо 76-д хүрч өссөний дотор 19 хүүхэд байгаа бол нэг эмэгтэй зорчигч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм байна.

Агаарын тээврийн компанийн Гүйцэтгэх захирал Сергей Скуратовын хэлснээр, онгоц цахлай шувуудтай мөргөлдсөний улмаас хөдөлгүүр нь гэмтжээ. Нисгэгчид онгоцыг элгээр нь газардуулсан бөгөөд энэ үеэр нэг тонн орчим шатахуун гоожсон аж.

A321 онгоцны экипажийн дарга Дамир Юсуповын ярьснаар, онгоцонд асуудал гармагц онгоцны багийнхан хэдхэн минутын өмнө хөөрсөн Жуковскийн нисэх онгоцны буудал руу буцахаар төлөвлөсөн байна. Гэвч хоёр дахь хөдөлгүүр хүчээ алдаж эхэлсэн тул яаралтай буухаас өөр аргагүйд хүрчээ. Энэ явдал наймдугаар сарын 15-ны өглөө болжээ. Нисэх онгоцны хөдөлгүүрт хэд хэдэн цахлай орсны улмаас хөдөлгүүр хүчээ алдаж эхэлсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан аж.

Дамир Юсупов онгоцны хөдөлгүүрт асуудал гарах үеэр шийдвэрээ хэд хэдэн удаа өөрчилснөө өгүүлжээ. Хүмүүс нисгэгчдийг баатар хэмээн нэрлэж буй ч Дамир “Би үнэндээ юу ч хийж чадахгүй байсан. Өөрийгөө баатар гэж бодохгүй байна. Хийх ёстой зүйлээ хийж, хүний амь эрсдүүлэлгүй онгоцоо газардуулсан. Энэ бол цорын ганц шийдэл байлаа" гэж хэлжээ.

Эх сурвалж: TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-16 202.131.244.210

76 gej baina shuu.

Avatar

Зочин 2019-08-16 49.0.212.238

Харин ч нүгэлтэй бузар орос юмнууд дотор нь явснаас болж сүйд хийхээ шахсан байна

Avatar

зочин 2019-08-16 202.126.89.132

сэтгэцийн өвчнөө эмчлүүл

Avatar

зочин 2019-08-16 66.181.182.24

Азтай зорчигчид дээр нь ур чадвартай нисгэгч таарч.
Аятай юү хүний амь эрсдээгүй нь

Avatar

иргэн 2019-08-16 202.126.88.186

Сайхан хүмүүс явсан байх, бурхан ивээжээ. Аштай юу даа.

Avatar

Bat 2019-08-16 202.126.89.26

Usan deer buudag amerik kino sanaand orchloo. Tustei uil yavdal boljee

Avatar

зочин 2019-08-16 202.126.89.132

ус гайгүй газар бүр аюултай, АНУ-аас өөр жишээ авах кино алга уу

Avatar

Зочин 2019-08-16 49.0.212.238

Азны коля

Avatar

зочин 2019-08-16 202.21.101.186

yu gej baigaa yum? medehgui baij pizduk chin..

Avatar

Зочин 2019-08-16 202.55.188.88

yag zuv zuulun had chuluu baihgui

Avatar

Зочин 2019-08-16 202.131.245.243

Хуцалгүй мантуугаа гудар.

Avatar

Болдоо 2019-08-16 202.21.109.53

Онгоцны буудлын ойролцоо тариа будаа ихээр тарих нь зүйтэй. Аваар болход гулгаж буухад тохиромжтой юм.

Avatar

Аргагүй л тариачин хятад мөн байна шүү, чи. 2019-08-16 202.131.245.243

Болдоо боорцог, болсон мантуу, xyжaaгийн хуушуур, хулганы нүх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж