Б.Хурц “Ц.Элбэгдоржийг гэрчээр дууд” гэж хэлээгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Б.Хурц “Ц.Элбэгдоржийг гэрчээр дууд” гэж хэлээгүй

Б.Хурц “Ц.Элбэгдоржийг гэрчээр дууд” гэж хэлээгүй

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө Төв аймгийн шүүхэд үргэлжилж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд нууцын зэргэлэлтэй шүүх хуралдааны талаар олон нийтийн сүлжээнд санаатайгаар тарааж буй олон мэдээлэл цацагдав. Угтаа бол шүүх хуралдаан хаалттай, улсын нууцын зэрэглэлтэйгээр хуралдаж байгаа бөгөөд энэ шүүх хурал 20 жил нууцын зэрэглэлтэй байна гэдгийг албаныхан тодотгож буй.

Гэтэл яагаад Б.Хурц шүүх хурал дээр “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дууд” гэсэн, шүүгч нар Б.Хурцын талд үйлчилж шийдвэр гаргах нь мэтээр ард түмний тархийг угаах гэсэн худал мэдээлэл, гүтгэлэг тарааж, шүүгдэгч нарын нэр төрд халдах оролдлогыг хийж байна вэ. Энэ бүхний ард УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар байгаа гэх хардлага олон нийтийн сүлжээгээр явж байна. Учир нь өнгөрсөн өвлөөс хойш МАНАН дэглэм гэх нэр зүүсэн тэмцэгчид, тэднийг дэмжигч фэйсбүүк хуудсуудаар ийм гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацаж, олон нийтийн тархийг угааж байгаа нь энэ хардлагыг бүр ч баталж байна гэлтэй.  Хууль, шүүх хараат бусаар шийдвэр гаргахад нь хэн нэгэн сайд, УИХ-ын гишүүн, тэр бүү хэл тэмцэгч нэртэй төлбөртэй жагсагч нар ч нөлөөлөх учиргүй.

Монголын шүүх хуулийн дагуу шийдвэр гаргана, тэр нь хэн нэгэн хүнд таалагдахгүй байлаа гээд бусдын нэр хүндэд халдаж, нууцын зэрэглэлтэйгээр нь далимдуулж, бусдын тархийг угаах ажиллагаа хийх нь тэд ямар нэг зорилготой, түүнийгээ биелүүлэхийн тулд улайрч байна уу гэлтэй.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж