Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Японд айлчилна

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Японд айлчилна

 

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 28-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айчлал хийнэ.

 

Айлчлалын хүрээнд Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын VIIзөвлөлдөх уулзалтыг Токио хотноо зохион байгуулах юм.

 

Тодруулбал, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.

 

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын талаас 60 орчим аж ахуйн нэгжийн 80 гаруй төлөөлөгч оролцоно.

 

Айлчлалыг зохион байгуулснаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулалт, худалдааны харилцаа өргөжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж