Автын ослоор хоёр хүүхэд нас баржээ | News.MN

Автын ослоор хоёр хүүхэд нас баржээ

Автын ослоор хоёр хүүхэд нас баржээ

Автын ослоор хоёр хүүхэд нас баржээ

Зуны амралт дуусч, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал ихтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Зөвхөн энэ долоо хоногт л гэхэд орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтгаалж долоон хүн нас баржээ.

Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг Тээг  гэх газар энэ сарын 15-ны өдөр 08.00 цагийн үед  асфальтан замд  Honda Civic  маркийн  Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 53 настай, эмэгтэй С нас барж, жолооч 68 настай, эрэгтэй Б, зорчигч арван настай, эмэгтэй А нарын хоёр  хүн гэмтжээ. Мөн 16-нд шилжих шөнө  00.30 цагийн орчимд  Баянхонгор аймгийн Өлзийт сумын нэгдүгээр  баг Бай хөндий гэх газар  асфальтан замд Toyota Prius А жолоочтой автомашин онхолдож, зорчигч  зургаан  настай, эмэгтэй С, гурван  настай, эмэгтэй Э нарын хоёр хүн нас барсан байна. Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97.7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх осол аваар гарчээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-16 43.242.243.12

Яараад яахав аян зөв ага хэмжээ болсон шүү. ХЭРЭВ АЯН ЗОХИОГООГҮЙ БОЛ ХЭД ДАХИН ОЛОН ХҮН НАС БАРАХ БАЙСАН. 70, 80 МИЛЬТЭЙ ЯВЖ БАЙХАД Л ХАЖУУГААР СҮН ГЭЭД Л ӨНГӨРӨХ ЮМ. Ингэж давхиж байхад осол гарч л таараа шүү дээ.

Avatar

Зочин 2019-08-16 150.129.142.99

ХАРАМСАЛТАЙ . ЭНЭ БОЛ ЦЭВЭР ЖОЛООЧЫН ХАРИУЦЛАГА .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж