Зуны амралт дуусч, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөний ачаалал ихтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Зөвхөн энэ долоо хоногт л гэхэд орон нутгийн замд зам тээврийн ослоос шалтгаалж долоон хүн нас баржээ.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр баг Тээг гэх газар энэ сарын 15-ны өдөр 08.00 цагийн үед асфальтан замд Honda Civic маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч 53 настай, эмэгтэй С нас барж, жолооч 68 настай, эрэгтэй Б, зорчигч арван настай, эмэгтэй А нарын хоёр хүн гэмтжээ. Мөн 16-нд шилжих шөнө 00.30 цагийн орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сумын нэгдүгээр баг Бай хөндий гэх газар асфальтан замд Toyota Prius А жолоочтой автомашин онхолдож, зорчигч зургаан настай, эмэгтэй С, гурван настай, эмэгтэй Э нарын хоёр хүн нас барсан байна. Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97.7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж буюу онхолдох, мөргөлдөх осол аваар гарчээ.
Холбоотой мэдээ