Хүнсний үйлдвэрүүдийн автомашинуудад дугаарын хязгаарлалт хамаарахгүй

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

Хүнсний үйлдвэрүүдийн автомашинуудад дугаарын хязгаарлалт хамаарахгүй

 

Энэ сараас хүнсний үйлдвэрүүдийн бага оврын зориулалтын ачааны автомашинуудыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөхөөр боллоо. Үйлдвэр эрхлэгчдэд тулгамдаж буй тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилгоор автомашины дугаарын хязгаарлалтыг хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тээврийн хэрэгслүүдэд хамааралгүй болгох хүсэлтийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлээд байсан юм.

 

Тэгвэл Аж үйлдвэрийн сайдын хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны тавдугаар сарын 29-ий өдрийн А/469 тоот захирамжаар хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнээс өдөр тутмын хэрэгцээний сүү, талх тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтын ачааны автомашинуудыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, тусгайлан зөвшөөрөл олгохоор боллоо.

 

Тус шийдвэр нь бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ өдөр тутам шинэ соргог, түргэн шуурхай хүргэх боломжийг бүрдүүллээ хэмээн үзэж байгаагаа нийслэлийн хүнс үйлдвэрлэгчид илэрхийллээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж