Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харцайн гучин-Есийн зоо” гэдэг газарт энэ сарын 14-нджимс түүж явсан 15 настай Ц гэх охин сураггүй алга болжээ. Тухайн үед 10 хүн жимс түүж явснаас орой 20.00 цагийн орчимд аймгийн онцгой байдлын газарт энэ тухай дуудлага ирсэн байна. Охиныг өчигдөр 13.45 цагийн үед эсэн мэнд олсон тул эрэн хайх, аврах ажиллагааг зогсоожээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 1 нохой, 2 автомашинтай эрэн хайх ажлыг явуулсан байна.
Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн “Жаргалант-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т/ Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан 2 хүнд туслах гэж ус гаталж байсан тус багийн харьяат иргэн Л /43 настай, эрэгтэй/, Э /46 настай, эмэгтэй/ нар живсэн тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 завьтай, 2 автомашинтай мөн өдрийн 15:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:00 цагт иргэн Э /46 настай, эмэгтэй/-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 3 км-с олж, Иргэн Л /43 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 08.16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 3.5 км “Чандмань толгой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ