Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2015.05.20-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр /2015.05.20/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён У Сун аж үйлдвэрийн салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байгаа тухай сайд Д.Эрдэнэбаттай санал солилцсон юм.

 

Монгол Улс болон БНСУ-ын хувьд аж үйлдвэр тэр дундаа ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хамтран ажиллах өргөн боломж байгааг Аж үйлдвэрийн сайд онцоллоо. Мөн хүнд үйлдвэрийг монголд барьж, байгуулахад БНСУ-ын туршлагаас судалж, шилдэг технологийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат илэрхийлэв.

 

Монгол Улс БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг холбогдох албаны хүмүүст уламжлах тухайгаа энэ үеэр Элчин сайд У Сун хэлсэн юм.

 

Дашрамд дурдахад, ирэх намар манай улсад БНСУ-ын ЖДҮ-ийн эрхлэгчдийн төлөөлөл бүхий 100 гаруй үйлдвэрлэгч хүрэлцэн ирэх тухай уулзалтын үеэр Элчин сайд У Сун мэдэгдлээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж