2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудал, тухайлбал ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй харилцан айлчлалуудын бэлтгэл ажлын явц, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийн хэрэгжилт зэрэг асуудлаар талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ