Ньюс хөтөч: Рерих ба Монгол эрдэм шинжилгээний хурал болно

Хуучирсан мэдээ: 2019.08.16-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Рерих ба Монгол эрдэм шинжилгээний хурал болно

Ньюс хөтөч: Рерих ба Монгол эрдэм шинжилгээний хурал болно
Намрын тэргүүн хар бичин сар. Долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00 цагт 

  • Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд болно.

10.00 цагт

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн бүрэн засварын ажлын нээлт болно.
  • Шадар сайд Ө.Энхтүвшин Занабазарын музейд Рерих ба Монгол эрдэм шинжилгээний хуралд оролцоно.

11.00 цагт 

  • Төрийн ордонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт 

  • ОБЕГ-т гамшгаас хамгаалах, гамшгийн үед хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт ОБЕГ, “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж