Оросын зөгийчид балаа ид хурааж байна. Одоогоор хэчнээн хэмжээний бал хураахыг тааварлахад эрт байгаа ч үнэд нөлөөлөхүйц их юм уу бага байхгүй болов уу гэж шинжээчид таамаглаж байна. Оросын уламжлалаар наймдугаар сарын 14-нд Медовый Спас буюу зөгийн балны ургацын баярыг тэмдэглэдэг. Энэ өдөр зөгий бүрэн боловсорч гүйцдэг гэж үздэг байна. Энэ өдрөөс гурав хоногийн дараагаас зөгийн балны яармаг худалдааг 10-14 хоног хийдэг уламжлалтай. Оросын Зөгийчдийн холбооны тэргүүн Арнольд Бутовын хэлснээр энэ баярыг Орост христийн шашин дэлгэрэхээс ч өмнө тэмдэглэдэг байжээ.
Мөн балны дээжийг сүм, өнчин хүүхэд болоод ахмад настнуудын асрамжийн газарт түгээдэг уламжлалыг одоо ч хадгалсаар байгааг Арнольд Бутов онцоллоо.
Энэ 2019 оны хавар Оросын зөгий үржүүлгийн хэд хэдэн гол бүс нутагт зөгийний өвчлөл гарч олон тооны зөгий үхсэн учраас энэ жил ургац буурах магадлалтай ажээ. Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр энэ нь мөрдөгдөх дүрэм журмыг баримтлаагүй, мөн пестицидын хэрэглээний нормыг хэтрүүлсэн нь зөгий үхэх шалтгаан болжээ. Тэдний хэлснээр 40 мянга орчим зөгийн сүрэг тоологдсон нь хураах балын ургац үнэд нөлөөлөх хэмжээгээр буурахгүй байх боломжтой ажээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ