Статистик: Таван хүүхэдтэй 17 настай ээж тав байна | News.MN

Статистик: Таван хүүхэдтэй 17 настай ээж тав байна

Статистик: Таван хүүхэдтэй 17 настай ээж тав байна

Статистик: Таван хүүхэдтэй 17 настай ээж тав байна

ОХУ-ын Статистикийн хорооны тайлангаар өнгөрсөн 2018 онд 17 насандаа тав дахь хүүхдээ төрүүлсэн таван эмэгтэй Орост байгаа ажээ. Оросын Хүн ам зүй судлалын хүрээлэнгийн захирал Анатолий Вишневскийн хэлснээр Оросын зарим бүс нутагт эрт хүүхэд төрүүлэх нь жирийн үзэгдэлд тооцогддог гэлээ.

Статистикийн хорооны тайланд дурдсанаар өнгөрсөн 2018 онд дөрвөн эмэгтэй 12 насандаа, 34 эмэгтэй 13 насандаа, 14 насандаа 190 эмэгтэй, 16 насандаа 2925 эмэгтэй анхны хүүхдээ төрүүлж ээж болжээ.

"Орос бол том газар нутагтай, олон үндэстэнтэй улс. Зарим нэг газар жирэмсэлсэн л бол хүүхдээ төрүүлэх ёстой. Эрт хүүхэд насанд нь гэрлүүлдэг уламжлалтай газар ч цөөнгүй” хэмээн Вишневский тайлбарлалаа. 16 нас хүрээгүй хүнийг бэлгийн харилцаанд уруу татах нь Эрүүгийн хэрэгт тооцогддог.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-16 202.170.80.25

arai dendvv2

Avatar

Зочин 2019-08-16 202.55.188.46

zuv zuv ert gerlej ert huuhedtei boloh heregtei

Avatar

Зочин 2019-08-16 202.9.43.21

Эрт гэрлэж эрт хүүхэд төрүүлсний буруу гэж үгүй.

Avatar

Зочин 2019-08-16 139.5.219.11

Юувэ, буруу биччихсэн юмуу. Монголын үрс маш олон болог хурай хурай, хүүхэд хүнстэйгээ ирдэг, хүүхдийн мөнгө нэм гэхиймуу юу гэхийн. Охидуудаа ядаж насанд хүртэл нь эцэг эх шиг харж асраачээ гэхиймуу, дэндүү байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж