ОХУ-ын Статистикийн хорооны тайлангаар өнгөрсөн 2018 онд 17 насандаа тав дахь хүүхдээ төрүүлсэн таван эмэгтэй Орост байгаа ажээ. Оросын Хүн ам зүй судлалын хүрээлэнгийн захирал Анатолий Вишневскийн хэлснээр Оросын зарим бүс нутагт эрт хүүхэд төрүүлэх нь жирийн үзэгдэлд тооцогддог гэлээ.
Статистикийн хорооны тайланд дурдсанаар өнгөрсөн 2018 онд дөрвөн эмэгтэй 12 насандаа, 34 эмэгтэй 13 насандаа, 14 насандаа 190 эмэгтэй, 16 насандаа 2925 эмэгтэй анхны хүүхдээ төрүүлж ээж болжээ.
"Орос бол том газар нутагтай, олон үндэстэнтэй улс. Зарим нэг газар жирэмсэлсэн л бол хүүхдээ төрүүлэх ёстой. Эрт хүүхэд насанд нь гэрлүүлдэг уламжлалтай газар ч цөөнгүй” хэмээн Вишневский тайлбарлалаа. 16 нас хүрээгүй хүнийг бэлгийн харилцаанд уруу татах нь Эрүүгийн хэрэгт тооцогддог.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ