Дауны синдромтой хүний тоо олширч байгааг Оросын ЭМЯ мэдээлэв | News.MN

Дауны синдромтой хүний тоо олширч байгааг Оросын ЭМЯ мэдээлэв

Дауны синдромтой хүний тоо олширч байгааг Оросын ЭМЯ мэдээлэв

Дауны синдромтой хүний тоо олширч байгааг Оросын ЭМЯ мэдээлэв

Сүүлийн таван жилийн хугацаанд Дауны шинж тэмдэгтэй хүний тоо 30 гаруй хувиар нэмэгдлээ хэмээн ОХУ-ын ЭМЯ мэдээллээ. Тус яамны мэдээгээр өнгөрсөн 2018 оны статистик үзүүлэлтээр Дауны синдромтой хүний тоо 19 мянга хүрээд байгаа юм. Энэ нь 100 мянган хүн тутамд 12,8 хүн ногдож байгаа гэсэн үг. 2013 онд энэ 9,6 байжээ.

Дауны шинж тэмдэгтэй хүн хамгийн их бүртгэгдсэн бүс нутаг нь Ингушет, Костром муж, Алтайн хязгаар байгаа бол хамгийн бага нь Челябинск болон Пензенск муж, Приморийн хязгаар ажээ. Дауны синдромын шинж тэмдгийг анх 1866 онд Английн эмч Жон Лэндон Даун оношилсон бөгөөд үүнээс 90 жилийн дараа 1959 онд Францын эрдэмтэн Жер Лежен энэ удамшлын генийн гажуудалтай холбоотой болохыг тогтоосон юм.

Хүнд байх ёстой 46 хромосомын оронд 47 хромосомтой төрөх нь Дауны синдромын гол шинж юм. Үүний шалтгааныг өнөөг хүртэл бүрэн тайлаагүй, энэ өвчин дэлхийн хаана амьдарч байгаа, юу идэж уудаг, эцэг эх нь эрүүл эсэхээс үл хамаарч байгааг эмч нар хэлдэг. Гэхдээ эхийн жирэмсэлсэн нас 35-аас дээш бол илүүтэй тохиолдох магадлал өндөр байгааг эмч нар хүлээн зөвшөөрч байна.

НҮБ-ын статистикаар жил бүр 3000-5000 Дауны синдромтой хүүхэд мэндэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-16 202.9.45.119

Энэ өвчинийг өөрөөр МОНГОЛОЕЙД гэж нэрлэдэг утгачилбал Монголжих өвчин гэнэ. Генийн гажигаас үүдэлтэй. Генийн гажиг буюу хромсомын гэмтэл үүсэх олон шалтгаан байдаг. Цус ойртолт, цацраг идэвхи туяаны нөлөөлөл, үр тогтож байх үед авсан халдварт өвчин гэх мэт.

Avatar

Зочин 2019-08-16 202.21.109.53

Дэлхийн дундажтай харьцуулахад оросод асар бага юм байна ш дээ.

Avatar

Зочин 2019-08-16 49.0.212.238

Гүэй тэгээд л тэр оросоо сохроор өмөөрөх юм, ямар учиртай хогнууд вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж