Энэтхэг, Пакистаны газар нутгийн маргаантай Кашмирын бүс нутгийг Энэтхэг улс өөртөө нэгтгэх шийдвэр гаргасан нь хоёр улсын маргааныг улам лавшруулаад байгаа билээ.
Пакистан улс Энэтхэгийн уг шийдвэрийг ихэд буруушааж байгаа ба НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх хүсэлт гаргасан юм. Энэтхэг, Пакистаны харилцаа хурцадсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээрх асуудлаар хуралдахаар болсон байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Аюулгүй байдлын зөвлөл баасан гаригийн өглөө /2019.08.16/ хаалттай хуралдахаар болжээ. Гэхдээ энэ асуудлаар НҮБ-ын АБЗ-ийг хуралдуулах хүсэлтийг БНХАУ-ын байнгын төлөөлөгч гаргасан аж.
Эх сурвалж: NDTV
Холбоотой мэдээ