Жолоочгүй автомашины тухай сонирхолтой мэдээллүүд

Хуучирсан мэдээ: 2015.07.10-нд нийтлэгдсэн

Жолоочгүй автомашины тухай сонирхолтой мэдээллүүд

Жолоочгүй автомашины эрин үе ирж байгааг зогсоох эсвэл түүнээс татгалзах аргагүй болж байна. Өөрийн гэсэн удирдлагатай буюу бүрэн автомат автомашин бидний зүг ирж явна.

Хэдийгээр олон янзын шинэ дэвшилтэт технологийг тэдгээр машинууд агуулж байгаа ч тодорхой хэмжээний айдас эргэлзээ ч гэдэг юм уу, шүүмжлэлт хандлагууд олон нийтийн бодол санаанд эргэлдэж буй бөгөөд ингэх нь ч гарцаа байхгүй билээ.

Үнэхээр цөөн хүмүүс л тодорхой зүйлүүдийг хүсч хүлээж байгаа биз ээ. Ийм машин дотор зорчиж байх үед нойр хүрч унтчихвал юу болох бол? Мэдэхийг хүсч байвал дараах зүйлсийг үргэлжлүүлэн уншаарай.


ОСОЛ ОГТ ГАРГАХГҮЙ ЮУ


Таагүй сонсогдох ч жолоочгүй машинууд мэдээж хүн “алах” нь тодорхой гэдгийг дурдъя. Энэ бол статистикийн үүднээс ч тодорхой. Харин тэд хүн-жолоочтой автомашины одоо цагт гаргадаг осол аваараас арай бага тооны осол гаргах болно гэж тооцоолсон байдаг.

АЮУЛГҮЙ БАЙЖ ЧАДАХ УУ?


‘Аюулгүй ’ гэдгийг энд яг юу гэж тодорхойлох нь хэцүү. Хэрэв жолоочгүй машин мод мөргөлөө гэж үзвэл энэ нь физикийн хууль үйлчилдгээрээ үйлчилж өөр бусад ямар ч шинэ машинд учирч болох процесс явагдана. Гэтэл та мод мөргөтлөө машинаа жолоодох магадлал бага учир энэ тохиолдолд та өөрийн машинаас илүү аюулгүй байх болно. Харин тэд нисэх онгоц шиг аюулгүй байж чадахгүй, яагаад гэвэл нисэх онгоцны алдаа дутагдлыг өдөр бүхэн шалгаж, засч байдаг юм.

ХЭН НЭГЭН ХАКЕРДАХ БОЛОМЖТОЙ ЮУ?


Бараг үгүй. Эдүгээ цагийн нисэх хөлгүүд шиг тэд тодорхой зорилготой бүтээгдсэн учраас тэдний биед суурилуулсан систем бол урьдчилан сэргийлсэн хамгаалалттай бараг л хакердах боломжгүй байх юм. Зүгээр хэн нэгний автомашины цоожыг онгойлгохтой адилгүй байх болно.


ЯГ ЯАЖ АЖИЛЛАДАГ ЮМ БОЛ?


Ид шидтэй л гэж хэлмээр. Мэдээжээр аливаа обьектыг таних, аль обьектоос дөлж зайлсхийх хэрэгтэйг цаг тухай бүр мэдрэхэд нь компьютерт туслах үүднээс олон багц радар (радио телескоп) ба дууны мэдрэгч, лазер мэдрэгч, хэт ягаан туяаны дүрс бичигч, энгийн дүрс бичигч зэргийг системд цогцлоосон байдаг.

ХЭР ХУРДАЛДАГ ВЭ?

Таны бодож байснаас хавьгүй илүү хурдан. Өнөө цагт ердийн автомашин ихэнх жолооч нараас илүүтэйгээр нөхцөл байдлыг мэддэг болоод байгаа. Компьютерээр удирдуулсан замын хөдөлгөөний хувьд хурдан явах гэдэг нь жолоодохоос үнэндээ илүү амархан байна.


ХҮНДРЭЛТЭЙ ЗҮЙЛ БАЙГАА ЮУ?

Бид технологийн шинэ тулгар үед оршин байх тул хүлээн зөвшөөрөхөөс аргагүй зарим нэг хязгаарлалтуудтай тулгарсаар байна. Тухайлбал, өнөөдөр зах зээл дээр байгаа автомат тоормосны системийн зарим нэг нь бороо орж байх үед “огт байхгүй” обьектоос зайлсхийх гэж оролдож байгаа юм. Одоогоор цөөн тоогоор дөнгөж үйлдвэрлэгдэж буй тул нэг нь нөгөөгөөсөө илүү шинэ содон технологиор гайхашруулах жолоочгүй автомашин бүтээгдэх бүрт энэ нь бидэнд шинэ мэдээ л гэсэн үг.


ХЭЗЭЭНЭЭС ХУДАЛДААНД ГАРАХ ВЭ?

Хэзээнээс би унаж болох вэ? Та одоо ч унаж үзэж болно. Зарим компани автомат “бие даасан” төрлийн технологийг танилцуулаад эхэлчихсэн. Жишээ нь, эгнээ хадгалах автомат туслагч, тэр ч байтугай замын хөдөлгөөний түгжрэлд автоматаар асч унтрах систем буюу “Stop-Go-Pilot” цувралыг шинээр гарсан BMW-7 цувралд оруулсан байдаг билээ. Та ийм технологийг ойрын ирээдүйд улам олноор нь харах болно. Гэхдээ бас болоогүй, жинхэнэ бүрэн автомат автомашиныг олон нийтэд зориулж үйлдвэрлэх, түүнээс хялбархан олж авцгаах цаг үе хүртэл бид бүхэнд нилээд хэд хэдэн автомашины эрин үеийг туулах шаардлагатай. Жолоочгүй автомашиныг өөрийн болгох хүртэл такси хэлбэрээр нилээн урт хугацааг хуваалцах болно.


ЗОРЧИЖ ЯВАХДАА УНТЧИХАЖ БОЛОХ УУ?

Болно. Гэхдээ бүрэн автомат тээврийн хэрэгсэл ба хагас автомат тээврийн хэрэгсэл хоёрын ялгааг зөв тодотгох хэрэгтэй. Бүрэн автомат машин бол таныг гар удирдлагыг авангуут хагас автомат машины шинжтэй болно гэсэн үг ба та сонор сэргэг байж, бүх хугацаанд ядаж нэг гараа жолоон дээрээ тавьж явах шаардлагатай болох юм.

Т.АНУ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж