Жулия Робертсын ах ОХУ-ын иргэншилтэй болохыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Жулия Робертсын ах ОХУ-ын иргэншилтэй болохыг хүсчээ

Жулия Робертсын ах ОХУ-ын иргэншилтэй болохыг хүсчээ

Холливудын нэрт жүжигчин Жулия Робертсын ах, жүжигчин, найруулагч Эрик Робертс ОХУ-ын иргэншилтэй болохыг хүсч байгаагаа мэдэгджээ. Энэ талаар тэрбээр ОХУ-ын Сочи хотноо болж буй самбо бөхийн олон улсын "Платформ S-70" тэмцээний үеэр дуулгасан байна. Тус тэмцээнд хүндэт зочноор уригдсан Робертс таеквондогийн хар бүстэй аж.

Тэрбээр “Би тулааны урлагт үнэхээр дуртай. Тийм ч учраас би тулаан үзэхээр Орост ирээд байна. Би хоёр дахь иргэншлээ сонгож, Оросын паспорт авах өдрөө тэсэн ядан хүлээж байна” гэж хэлснийг "РИА Новости" агентлаг мэдээлжээ.

Робертс өмнө нь 2002 онд “Кинотавр” наадмын хүндэт зочноор уригдсан бөгөөд тэр цагаас хойш сайхан дурсамжтай үлдсэн байна. Жүжигчин Роберт “Би Сочид кино наадамд оролцож байсан. Тэр үед "Сочи гайхалтай газар, би эргэж ирнэ” гэж хэлсэн. Тийм учраас эргэн ирсэн” гэж хэлжээ. Мөн тэрбээр Орос руу олон удаа аялсандаа сэтгэл хангалуун байдгаа тэмдэглэсэн аж.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ГАЗЕТА.РУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж