Монгол тамирчин UFC-д анх удаа тулалдана

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Монгол тамирчин UFC-д анх удаа тулалдана

Монгол тамирчин UFC-д анх удаа тулалдана

Холимог тулааны хамгийн том холбооны дэвжээ UFC-д монгол тамирчин анх удаагаа тулалдахаар болжээ. Тодруулбал, Д.Батгэрэл энэ сард БНХАУ-ын ӨМӨЗО-ы тулаанч Хэйли Алатэнгтэй тулалдах бөгөөд энэхүү тулаан Шэньжэнд болох юм байна.

Хятад тулаанчийн хувьд 1991 онд төрсөн, өдгөө 27 настай юм. Хили Алатенг 2014 онд RUFF холбоонд Б.Дамланпүрэвтэй тулалдаж, TKO-р ялагдаж байсан. 12-7-1 гэсэн амжилттай бөгөөд сүүлийн хоёр ч тулаанаа БНСУ-ын хамгийн нэр хүндтэй холбоо болох Road FC-д хийж ялсан аж.

Д.Батгэрэл мэргэжлийн тулаанд бүртгэлтэй долоон тулаанаас зургаад нь ялж, нэгд нь ялагдсан. Түүний ялсан тулаанчдын дунд өдгөө UFC-д тулалдаж буй Шинэ Зеланд тулаанч Кай Кара-Франц багтана.

Д.Батгэрэл, Хэйли Алатэнг нарын тулаан наймдугаар сарын 31-нд БНХАУ-ын Шэньжэнд болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж