Ким Жон Ун, Путин нар ил захидал солилцжээ | News.MN

Ким Жон Ун, Путин нар ил захидал солилцжээ

Ким Жон Ун, Путин нар ил захидал солилцжээ

Ким Жон Ун, Путин нар ил захидал солилцжээ

Одоогоос 74 жилийн өмнө буюу 1945 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын цэргүүд Солонгосыг Японы колончлолоос чөлөөлж байжээ.  Энэхүү түүхэн дурсгалт өдрийг тохиолдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар баярын ил захидал солилцсон байна.

Хоёр улсын удирдагч өнгөрсөн дөрөвдүгээр сард Владивосток хотод уулзсан билээ. Тус уулзалтаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлж, хоёр талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Солонгосын хойгт энх тайван байдал тогтооход тус болно гэдэгт итгэлтэй байгаагаа Путин ил захидалдаа дурдсан байна.

Харин Ким Жон Ун ил захидалдаа “Хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд өргөжин хөгжсөөр байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байна” хэмээн тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж, тус улсын Приморскийн хязгаарын Владивосток хотноо хоёр удирдагч анх удаа нүүр тулан уулзсан билээ.

 Эх сурвалж:  YONHAP

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-15 49.0.212.238

Зөнөсөн өвгөний алдар бадраад бадраад юу шальдийн

Avatar

Зочин 2019-08-15 66.181.161.110

Чамд алдар ч байхгүй биздээ Ккк

Avatar

Зочин 2019-08-15 202.131.245.243

Слава Владимиру.

Avatar

Зочин 2019-08-15 202.131.245.243

Владимирын алдар бадраг.

Avatar

Зочин 2019-08-15 202.131.245.243

Ертөнцийг захирагчийн алдар бадраг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж