“The Tale of Genji” дэлхийн анхны роман уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

“The Tale of Genji” дэлхийн анхны роман уу?

“The Tale of Genji” дэлхийн анхны роман уу?

Одоогоос 1000 гаруй жилийн өмнө бичигдсэн “Генжигийн домог” романыг Мурасаки Шикибу гэх эмэгтэй зохиолч бичиж байжээ. Японы XI зууны түүхэн тууль болох уг зохиолыг Японы туульч дэлхийн анхны роман хэмээн нэрлэсэн аж. Тус романд Хикару Генжигийн амьдралын талаар өгүүлдэг бөгөөд тухайн үедээ олон нийтэд маш хүчтэй нөлөөлжээ.

1925 онд Артур Уэли энэхүү романыг англи хэлнээ хөрвүүлж, Виржиниа Вульфаар хянуулан хэвлүүлсэн нь Британийн “Vogue” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Хамгийн сүүлийн үеийн англи орчуулга нь 1300 хуудастай аж.

Харвардын их сургуулийн Японы урлаг соёлын профессор Мелисса МакКормик “Энэ бол түүхэн зохиолын дурсгалт бүтээл. Мурасаки Шикибугийн зохиол нь нилээн хар бараан зүйл өгүүлдэг, жанр нь уран зөгнөлт хэв маягаар бичигдсэн. Энэ нь зөгнөлт зохиол бөгөөд "Генжигийн домог"-ийн талаар нухацтай авч үзэх шаардлагатай” хэмээн ярьсан байна.

“Генжигийн домог” зохиолын дэлгэрэнгүйг BBC агентлаг цахим хуудастаа видео хэлбэрээр байршуулжээ.

Э.УНДРАХ
Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж