Залуус хоёрдугаар шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Залуус хоёрдугаар шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ

Залуус хоёрдугаар шатнаас тэмцээнээ өндөрлүүллээ

Мэргэжлийн талбайн теннисний Цинциннати мастерс тэмцээний 2-р шатны тоглолтууд явагдаж байна. Тэмцээн эхлэхтэй зэрэгцэн Р.Надал болон Д.Дим нар бэртлийн улмаас өнжөөд байсан. Хоёрдугаар шатнаас С.Циципас, А.Зверев, Н.Кирьос болон К.Нишикори нарын теннисчид өрсөлдөгч нартаа хожигдож тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Австрали залуу Н.Кирьос Оросын К.Хачановтой өрсөлдөөнтэй тоглолт үзүүлсний эцэст 2-1 харьцаатай хожигджээ. Залуу теннисчдийн тоглолтын эхний хоёр сетэд тай-брейкээр шийдэгдсэн бол гурав дахь сетэд Оросын К.Хачанов өрсөлдөгчдөө боломж олголгүй 6-2 харьцаатай ялалт байгуулсан.

Грекийн залуу теннисчин С.Циципас тэмцээний 2-р шатанд Германы Я.Штруффтай тоглож мөн тай-брейк гарсан ширүүн тоглолтын эцэст 2-1 харьцаатай хожигдсон бол Германы А.Зверев Сербийн М.Кецмановичтой тоглон хожигдсон байна. Харин хашир туршлагатай Р.Федерер болон Н.Жокович нар тэмцээнээ үргэлжлүүлж, 3-р шатанд шалгараад буй юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж