172,690 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

172,690 ширхэг хувьцаа арилжжээ
2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 57,116,306 төгрөгийн үнийн дүн бүхий 172,690 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын их дэлгүүр ХК (UID+12.82%) болон "Багануур" ХК (BAN+9.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин Дюти Фрий" ХК (SUL-14.67%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-6.97%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 249 ширхэг үнэт цаасыг 25,258,560 төгрөгөөр арилжаалагдсан байна

"TOP 20" индекс 1.76 хувиар буурч, 19831.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,522,175,984,077.40 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж