Хөвсгөлөөс мөнх цэвдэгт хадгалагдсан ваар дүүрэн өрөм, шар тос олджээ | News.MN

Хөвсгөлөөс мөнх цэвдэгт хадгалагдсан ваар дүүрэн өрөм, шар тос олджээ

Хөвсгөлөөс мөнх цэвдэгт хадгалагдсан ваар дүүрэн өрөм, шар тос олджээ

Хөвсгөлөөс мөнх цэвдэгт хадгалагдсан ваар дүүрэн өрөм, шар тос олджээ

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлжээ. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд Дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

Эдгээрийн дотор 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан  гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж буй ажээ.

Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийлээ. Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрчээ.

Мөн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулаад байна. Ялангуяа, алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх  мэт хэдэн зуун олдворууд бий.

Шинэ нээлтийн олдворуудыг наймдугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас Монголын Үндэсний музейд дэлгэн үзүүлэх гэж байна.

А.СҮРЭН 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ГайхмаарГайхмаар
16
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-15 139.162.152.242

Хятад Уйгар Төвд Манж Тунгус Япон Солонгос бүгд л буддын шашинтай байсан шдээ. Дорнын ард түмэн дорнын соёлтой байж таараа. Одоогын Монголчууд шиг Марксизм Ленинзм Мүүн Мормон Эхова Эвангелд тархиа угаалгаагүй үе л дээ.

Avatar

Зочин 2019-08-15 122.201.31.210

Amsaj uzeh yumuu. Hyatad vaariog n soyoliin uv gehuu shar tos urumiig soyoliin uv geh yum bolovuu

Avatar

Зочин 2019-08-15 202.9.42.211

Очиж үзэцгээе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж