Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хадгалж байсныг хураав

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хадгалж байсныг хураав

Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хадгалж байсныг хураав

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тагнуул, цагдаагийн байгууллага хамтран иргэний мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар Хэрлэн сумын нэгдүгээр багийн нөөцийн газрын урд задгайд байрлах иргэний хашаанаас байгалийн ховор ургамал болох “Дэрвэгэр жиргэрүү” ургамлын их хэмжээний үндэс дэлгэж хатааж байсныг илрүүлэн хураасан байна. Тус аймгийн Цагдаагийн газраас эзэн холбогдогчийг нь тодруулахаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг таван жилийн хугацаанд хориглосон бөгөөд холбогдох хуульд зааснаар хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэх аж.

Түүж бэлтгэсэн дээрх ургамлын хэмжээ 1259,5 кг (цэвэр жин) байсан ба нөхөн төлбөрийн хэмжээ нь урьдчилсан байдлаар 314.9 сая төгрөг болжээ.

Эрүүгийн тухай хуульд тус ургамлыг бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зорчих эрхийг хязгаарлах, хорих шийтгэл оногдуулахаар заасан байдаг.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж