“Блэкпинк” хамтлагийн талаарх сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

“Блэкпинк” хамтлагийн талаарх сонирхолтой баримтууд

“Блэкпинк” хамтлагийн талаарх сонирхолтой баримтууд

Байгуулагдсан цагаасаа Солонгосын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийн, богино хугацаанд Азид нэрээ цуурайтуулах болсон хамтлаг бол “Блэкпинк” юм.

YG Entertainment”-ын төрүүлсэн хоёр дахь охидын хамтлаг болох “Блэкпинк” нь 10 гаруй дуутай бөгөөд #YouTube хуудсандаа 28,9 сая захиалагч 7 тэрбум үзэлттэйгээрээ БНСУ-ын хамтлагууд дундаасаа хоёрт жагсдаг байна.

Тус хамтлагийн гурван жилийн ой энэ сарын 8-нд тохиосон бөгөөд сонирхолтой баримтыг хүргэе.

+  Блэкпинк Billboard-ийн нүүрэн дээр гарсан анхны К-ПоП охидын хамтлаг.

+ 2NE1 хамтлагийн дараа гарсан залуу охидын хамтлаг.

+ Блэкпинк гэх нэр нь энэ салбарыг эзэгнэн бялхсан, их авьяастай, сүрдэм, үзэсгэлэн гоо эмэгтэйчүүд гэсэн утгыг илэрхийлнэ.

+ 2017 оны нэгдүгээр сарын 17-нд фэн клубээ Блинк хэмээн нэрлэсэн.

+ Фэнүүдийн Блинк гэх нэр нь тэдний хамтлагийн нэрийн эхний болон сүүлийн үсгүүд. /BL-ackp-INK/

+ Блэкпинк -д өөрсдийн гэсэн телевизийн шоу байдаг. Нийт 12 ангитай.

+ Анхны дебютээ 2016 оны наймдугаар сарын 8-нд хийсэн.

+ Тэдний анхны цомог нь Square one.

+ Ddu-du-Ddu-du дуу нь анх цацагдаж байхдаа Youtube дээр 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан.

+ Блэкпинк -naн хөгжмийн анхны шоу нэвтрүүлэг 2016 оны наймдугаар сарын 14-нд SBS Inkigayo-д цацагдсан.

+ Тэд дебютээ хийснээс 13 хоногийн дараа Inkigayo-д тэргүүн байр эзэлсэн.

+ 2016 оны арваннэгдүгээр сарын 1-нд хоёр дахь Square Second цомгоо гаргасан.

+ 2017 оны наймдугаар сарын 30-нд Японд анхны тоглолтоо хийсэн.

+ Хятадын хамгийн том хөгжмийн веб сайт болох QQMUSIC-н чартыг дуунуудаараа тэргүүлж байсан.

+ Блэкпинк гэрэлтдэг цохиураа анх өөрсдөө санаачилсан.

+ Kill this love дуу нь Youtube дээр 50 сая гаруй үзэгчийг дагуулсан.

ХАМТЛАГИЙН ГИШҮҮН ЖЭННИ:

  • Айлын ганц охин.
  • Англи, солонгос, япон хэлээр чөлөөтэй ярьдаг.
  • Хоч нь “Gucci хүн” учраас Gucci маш их өмсдөг.
  • Kai, Kuma гэсэн хоёр гөлөгтэй.
  • Төгөлдөр хуур тоглодог.
  • Twice-Nayeon, Red Velvet-Irene, Gfriend-Yerin, Hello Venus-Lime, Melody Day-Chahee нартай дотно найзууд.
  • Жэнни хуульч болж магадгүй байсан. Түүнийг бага байхад ээж нь хуульч, эсвэл багш болгохыг хүсдэг байжээ.
  • Хамгийн дуртай тоо нь 1.
  • Сүүтэй зайрмагт дуртай.
  • Хамтлагийн гишүүдээсээ хоол хийхдээ хамгийн шилдэг нь.
  • Хобби нь зураг авах.

ХАМТЛАГИЙН ГИШҮҮН РУЖЭ/ROSE/:

  • Австрали.
  • Жинхэнэ нэр нь Пак Чэ-Ён.
  • Aлис гэдэг нэг эгчтэй.
  • Солонгос, англи, япон хэлтэй.
  • Бага байхдаа Ружэ, Австралийн сүмийн найрал дуучидтай нэгдэж дуулдаг байсан.
  • Төгөлдөр хуур, гитар тоглодог.
  • Зурах дуртай.
  • Hot Cheetos-д үнэхээр дуртай.
  • Дуртай өнгө цэнхэр.
  • Ladies’Codes-Ashley Choi, Twice-Chaeyoung,Tzuyu, Red Velvet-Yeri,Joy нартай дотно найзууд.
  • Ружэ христийн шашинд итгэдэг.

ХАМТЛАГИЙН ГИШҮҮН ЖИСҮ:

  • Нэг ах, нэг эгчтэй.
  • Хүмүүст хоч өгөх дуртай.
  • Англиар ярихаасаа ичдэг, гэхдээ маш сайн ойлгодог.
  • Аавдаа онигоо ярьж өгөх дуртай.
  • Өндрөөс айдаг.
  • Дэлгүүр хэсэхийг үзэн яддаг.
  • Пикачу-д дуртай.
  • Dalgom нэртэй нохойтой. Хааяа өөрийгөө Dalgom-н ээж гэж нэрлэдэг.
  • Таеквондогийн цагаан бүстэй.
  • Жэннитэй хамт Overwatсh тоглоомыг тоглодог.
  • Harry Potter, Tom Hardy нарт их дуртай.
  • Манга-д дуртай.
  • Ягаан өнгөнд дуртай.
  • Twice-Nayeon, Red Velvet-Seulgi нартай дотно найзууд.
  • Бөмбөр, төгөлдөр хуур тоглодог.
  • Хамгийн дуртай тоо нь 4.

ХАМТЛАГИЙН ГИШҮҮН ЛИСА:

  • Тайланд.
  • Айлын ганц хүүхэд.
  • Анх Pranpriya нэртэй байсан боловч Lalisa болгосон. Lalisa гэдэг нь магтаалын утгатай.
  • ukulele болон гитар тоглодог.
  • Нүүр будалтад их дуртай.
  • Дуртай өнгө нь шар.
  • Дуртай тоо нь 27.
  • Leo болон Лuсa гэсэн хоёр мууртай.
  • Багадаа Got7-ийн Bambam-тай найзууд байсан.
  • Лиса-гийн хойд эцэг алдартай тогооч. Тэрбээр Paul Markus Bruschweiler тайланд хоолны чиглэлээр мэргэшсэн төдийгүй Дэлхийн тогооч нарын холбооны глобал мастер тогооч цолыг эзэмшдэг. Хэдийгээр аав нь ийм мундаг тогооч байсан ч Лиса хамтлагийнхаа гишүүдээс хамгийн муу хоол хийдэг нь.

Э.БАГЛААЦЭЦЭГ

Эх сурвалж: Uselessdaily.com, Koreaboo.com, Quora.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1563
ЗөвЗөв
518
ХөөрхөнХөөрхөн
88
ГайхмаарГайхмаар
58
ТэнэглэлТэнэглэл
35
БурууБуруу
22
ХахаХаха
21
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж