Мелания Трамп Зул сарын баяр тэмдэглэхээр төлөвлөж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Мелания Трамп Зул сарын баяр тэмдэглэхээр төлөвлөж эхэлжээ

Мелания Трамп Зул сарын баяр тэмдэглэхээр төлөвлөж эхэлжээ

АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трамп өнгөрсөн даваа гаригт /2019.08.12/ Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ удахгүй болох Христийн мэндэлсний баярыг хэрхэн тэмдэглэхээ төлөвлөж эхэлсэн талаар дуулгажээ. Өдгөө 49 настай түүний хувьд Зул сарын баярыг ийн догдлон хүлээж байгаа нь анхны тохиолдол биш аж.

Цагаан ордны ёслолын танхимын чимэглэлийг өнгөрсөн жил улаан өнгөөр шийдсэн бөгөөд ордны зүүн жигүүрт тод улаан өнгийн гацуурууд байршуулсан байна. Ёслолын ордонг чимэглэхэд сайн дурынхан болон ажилчид оролцдог аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Нью Жерсид амарч яваа ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Хятадтай хийсэн худалдааны дайн, Хонгконг дахь эсэргүүцлийн жагсаал, цагдаа нарын мөргөлдөөний талаар ярилцаж байхад Тэргүүн хатагтай Меланиа Трамп ёслолын танхимуудыг засах тал дээр анхаарлаа хандуулж байна” хэмээн “Нью-Йорк Таймс” сонин мэдээлсэн байна.

Тэргүүн хатагтай Мелания Трамп Цагаан ордны уламжлалт ёслолын танхимыг нээлттэй байлгах ба зул сарын ёслолын арга хэмжээний үеэр туслах сайн дурын ажилчид болон мэндчилгээ, хөгжимчид гэх мэт баярын арга хэмжээнд оролцох бүрэлдэхүүнийг бэлтгэж эхлэхээр төлөвлөжээ. Тэрбээр твиттер хуудастаа “Энэхүү гайхалтай уламжлалт ёслолын арга хэмжээний талаарх мэдээллийг бид ирэх сард хуваалцах болно" хэмээн жиргэсэн байна. Цагаан ордон дахь чимэглэлүүд нь "Америкийн баялаг" гэх утга санааг агуулдаг ба бодит дур зураг “гайхалтай”, “үзэсгэлэнтэй” хэмээн тэрбээр тодорхойлж, та бүхэн үүнийг үзэж болно” гэж мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

Э.УНДРАХ
Эх сурвалж: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж